СХД-ийн сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцлоо
Сонгинохайрхан дүүрэгг
2015.09.02

СХД-ийн сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 сургууль, 40 цэцэрлэгийн хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд, Р.Дагва, Д.Энхсайхан, Ш.Одгэрэл, Л.Сайнтөгс, Н.Гантөмөр, СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Б.Батдорж, Ц.Төрхүү, Н.Ганаа, мөн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун болон бусад төлөөлөгчид оролцож, хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүдэд “09 дүгээр сарын 01”, “Эрдмийн баяр”-ын мэндчилгээ дэвшүүллээ.

2015-2016 оны хичээлийн жилд тус дүүрэгт төрийн болон төрийн бус өмчийн ЕБ-ын 24 сургуульд 42344 суралцагч , үүнээс 1 дүгээр ангид 5450 сурагч шинээр элсэн орж байгаа бол 90 цэцэрлэгт 16926 хүүхэд суралцаж,  ерөнхий боловсролын сургуульд 1172 багш, цэцэрлэгт 462 багш ажиллах урьдчилсан мэдээлэлтэй байна.

Нийт боловсролын байгууллагуудын удирдлагууд, эрдэмтэн багш нар, хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.