Мэргэжлийн боловсролынхон Сэлэнгэд чууллаа
2015.09.03

Мэргэжлийн боловсролынхон Сэлэнгэд чууллаа

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны IX бага хурал наймдугаар сарын 25-26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх, чадавхижуулах, сургалтын орчин, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд төрөөс анхаарч, олон улсын байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг сургууль, багш, суралцагч руу хандуулахад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг.

Тэдгээрийн нэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мэргэжлийн боловрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны бага хурал юм. Энэ удаа тус салбарынхан “Чадвартай баг, чанартай сургалт, чадамжтай суралцагч” уриан дор чуулж Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого үйл ажиллагаа, ойрын жилийн зорилтууд, хөгжлийн стратегиа тодорхойлсон бөгөөд хуралд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй мэргэжлийн боловсрол сургалтын 'байгууллагын багш, удирдлагууд, УИХ, Засгийн газар төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хөрөнгө оруулж, тусалж дэмждэг олон улсын донор байгууллагынхан, ажил олгогчдын төлөөлөл, мэргэжлийн холбоодынхон гээд нийт 420 гаруй төлөөлөгч оролцсон юм. Нийт төлөөлөгчдийн 75 хувь нь багш, сургалтын менежерүүд байсан нь өмнөх хурлуудыг бодвол сургалтын үйл ажиллагааг гардан явуулдаг хүмүүсийг түлхүү оролцуулсан үзүүлэлт аж. Сургуулийн удирдлагын түвшний 80 хүн, гадны  төсөл хөтөлбөрөөс 28 төлөөлөгч оролцож мэргэжлийн холбоод ч төлөөллөө илгээсэн нь асуудлыг бүхий л түвшинд хэлэлцэхэд чухал нөлөөтэй боллоо хэмээн хурлыг зохион байгуулагчид онцолж байсан. Түүнээс гадна энэ удаагийн хуралд ажил олгогчдыг төлөөлж 34 байгууллага аж ахуйн нэгж оролцсон нь өмнөхөөс ялгарах онцлог хэмээн тодотгож болох гэнэ.

Хоёр өдөр үргэлжилсэн хурлаар “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого, үйл ажиллагаа, ойрын жилийн зорилтууд” илтгэлийг Хөдөлмөрийн яамны МБСБЗГ-ын дарга А.Халиунаа, “Хөдөлмөрийн капиталд хөрөнгө оруулъя” илтгэлийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн стратеги” илтгэлийг Европын Холбооны “МБС-ын салбарыг дэмжих төсөл-1”-ийн зөвлөх Б.Галбадрах нар тавьж хэлэлцүүлсэн. Мөн Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон Монголын багийн Бразилаас тээж ирсэн шинэ санаа, туршлага, сургамжийг хурлын төлөөлөгчидтэй хуваалцсан юм.

Бага хурлын хөтөлбөр ёсоор төлөөлөгчид “Сургалтын чанар- Нийгмийн түншлэл”, “Сургалтын чанар- Багшийн хөгжил”, “Сургалтын чанар-Чанарын' баталгаажуулалт” салбар хуралдаануудад хуваагдан оролцож хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо солилцох замаар салбарынхаа зорилтыг тодорхойллоо.

Монгол Улс зах зээлд тууштай шилжиж, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлж, бүтээн байгуулалт жилээс жилд нэмэгдэж, шинэ техник технологи хурдацтай нэвтэрч байгаагийн хэрээр үндэсний мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, тэдний мэргэшлийн ур чадварыг өндөржүүлэх нийгмийн шинэ захиалгыг буй болгож буи юм.

Энэхүү шинэ захиалгыг үүсч байгуулагдаад хагас зуун жилийн нүүр үзэж буй манай мэргэжлийн боловсролын сургалтын байгуулдая хэрхэн хангаж буй нь энэ удаагийн хурлаар хөндсөн гол асуудал байлаа. Өөрөөр хэлбэл, дээд боловсролын дипломтноос ур чадвартай  мэргэжлийн ажилчдыг илүүд үзэх болсон өнөө цагт манай сургуулиудын бэлтгэж буй боловсон хүчний чадвар ямар түвшинд байна вэ гэдгийг хурлын төлөөлөгчид онцгойлон ярилцсан. Ур чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргахын тулд багшийг хөгжүүлэх нь энэ салбарын тулгамдсан асуудлын нэг. 2015-2016 оны хичээлййн жилд улсын хэмжээгээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон политехник коллежид 15 салбар, 162 мэргэжлээр 45 гаруй мянган хүүхэд залуусыг сургаж мэргэжил эзэмшүүлэх юм. Тэдэнд мэргэжлийн ур чадвар олгож, мэдлэг эзэмшүүлэх үйлст 3000 гаруй багш, ажилчид оюун ухаан, хүн хөдөлмөрөө зориулан ажиллаж байна.

Нийт багш нарын 67 хувь нь мэргэжлийн, үлдэх хэсэг нь ерөнхий эрдмийн хичээл заадаг. Тэднийг ажилласан жилээр нь авч үзвэл 39,1 хувь нь нэгээс дөрвөн жил, 47,3 хувь нь 5-10, 13,6 хувь нь 11-ээс дээш жил ажилласан байна. Туршлагын хувьд 20 хүрэхгүй хувь нь үйлдвэрт ажилласан туршлагатай, ердөө 16,7 хувь нь аж ахуйн нэгжид ажиллаж байсан мэргэшсэн багш нар байгаа юм.

Хэдийгээр тус салбарт багшлах боловсон хүчин хангалттай ч мэргэшлийн болон сургах арга зүйн ур чадвар тийм ч хангалттай түвшинд байж чаддаггүй. Шинэ техник, технологи эзэмших, тэдгээрийг сургалтад хэрэглэх чадвар дутмаг, суралцагч бүрийг хөгжүүлэхийн тулд онцлог, сонирхол, авьяас чадварыг харгалзаж, түүнд нь тохирсон аргаар ажиллах, багш өөрийн сургаж буй мэргэжлийн. салбарын үйлдвэр үйлчилгээний газар, инженер техникийн ажилтнуудтай ойр холбоотой байх, сургалтаа үйлдвэрлэлээр хөтлүүлж түншлүүлэх хандлага дутмаг зэрэг нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буйг бага хурлын төлөөлөгчид хөндөж байв. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, арга зүйч, технологичдыг тухайлан бэлтгээгүй, багш нарыг энэ чиглэлээр мэргэшүүлэх ажил хангалттай түвшинд хийгдэж чадахгүй байгаа зэргээс үүдэн багш нарт сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, төлөвлөх, сургалтыг үйлдвэрлэлтэй холбох замаар суралцагчдад ур чадвар эзэмшүүлэх туршлага дутагдаж буйг ч ярилцсан. Үүнээс гарах арга зам нь багшийг хөгжүүлэх хэмээн үзэж 2015-2021 онд үе шаттайгаар хэрэгжих “Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн хөгжил” хөтөлбөрииг баталсан.

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны есдүгээр бага хурлаас сургалтын чанарыг дээшлүүлэх, багшаа чадваржуулах, түншлэлийг шинэ* шатанд гаргах шийдвэр зөвлөмжүүдийг гаргасан нь шинэ хичээлийн жилийн үндсэн зорилт болж байна гэдгийг хурал зохион байгуулагчид онцолж байсан.

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны есдүгээр бага хурлаас сургалтын чанарыг дээшлуүлэх, багшаа чадваржуулах, түншлэлийг шинэ 'шатанд гаргах шийдвэр зөвлөмжүүдийг гаргасан нь шинэ хичээлийн жилийн үндсэн зорилт болж байна гэдгийг хурал зохион байгуулагчид онцолж байсан.

Зорилгодоо хүрч, зорилтоо биелүүлэхийн тулд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт нийгмийн түншлэлийг өндөр хэмжээнд хүргэх шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургалтаа чанартай явуулахын тулд багшаа чадваржуулж, суралцагчийнхаа чадамжийг дээшлүүлэхэд нь төрийн дэмжлэг, ажил олгогчдын тусламж тун их хэрэгтэй. Тиймээс энэ^удаагийн хурлаар нийгмийн түншлэлийн талууд мэргэжлийн сургалтын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

БАГШ НАРЫН УР ЧАДВАР, МЭДЛЭГ МЭРГЭЖЛЭЭС САЛБАРЫН ХУВЬ ЗАЯА ХАМААРНА

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын  багш, удирдах ажилтны IX бага хуралд оролцогчдоос хурлаар хэлэлцсэн асуудлын талаар байр суурийг нь сонирхлоо.

Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг:

-Жил бүр болдог энэ хурлаар шинэ хичээлийн жилийнхээ зорилтыг тодорхойлж, хийх ажлаа халуун тогоон дотроо хэлэлцэж төлөвлөдөг уламжлалтай. Энэ удаагийн хурлын онцлог нь багш нарыг илүү түлхүү оролцуулсанд байгаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарыг, хөгжүүлэх томоохон хөтөлбөрийн Хөдөлмөрийн яамнаас боловсруулан гаргасан. Багш нарын ур чадвар, мэдлэг мэргэжлээс салбарын хувь заяа хамаарах тул энэ чиглэл онцгой анхаарал хандуулан ажиллах юм. Хоёр дахь том асуудал нь нийгмийн түншлэлийг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт бэхжүүлэх. Бидний бэлтгэсэн мэргэжилтэй ажилчдыг эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэн маань авч ажиллуулна. Тиймээс тэдэнд чухам ямар мэргэжлийн, ямар хэмжээний чадвартай боловсон хүчин шаардлагатай байна вэ гэдгийг тодорхойлж хамтарч ажиллах зарчмаа тохирох нь энэ удаагийн хурлын гол онцлог боллоо.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-МСҮТ-ийнхэн ажилгүйдлийг бууруулах, ядуурлыг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь төр засгийн биелүүлэх естой үүргийн нэг хэсэг. Энэ утгаараа тэд

төрийн бодлогод юуг тусгах, ямар хөрөнгө оруулж, санхүүжилт хийлгэх шаардлагатай байгаагаа эхлээд өөрсдөө тодорхойлох учиртай. Бизнесийнхэнд энэ салбар тун чухал. Т иймээс боловсон хүчин бэлтгэж байгаа сургалтын ажилд оролцох, шалгалт авах комисст нь багтах ёстой. Учир нь тэдэнд орчин үеийн тоног төхөөрөмж дээр ажиллаж чаддаг өндөр мэргэжлийн ажилчин хэрэггэй байхад аль дээр үеийн трактор дээр дадлага хийлгэж сургасан хүнээ тэдэнд шахах гээд байж таарахгүй биз дээ. Ийм байдлаар бидэнд хоорондын

уялдаа хэрэгтэй байна. МСҮТ-ийг Монголын төрийн бодлогын цөмд аваачиж тавих юм бол цаад мөн чанар нь бидний ирээдүй болсон залуучуудын асуудал Монголын улстөрчдийн ядаргаа биш улс эх орны нөөц бололцоо, боломж, хөгжлийн түлхүүр байх юм. Монголын залуучуудад хандсан хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ гэдэг гол бэрхшээл. Үүнд засаг төр ч, МСҮТ-үүд ч оролцож байна. Одоо харин уул уурхай болон эдийн засгийн салбарын томоохонхөрөнгөоруулагч, бизнес эрхлэгчдийг татаж, тэдйийг хариуцлагатай оролцуулахад анхаарах нь чухал. Тэд чөрт хэрэгтэй ажиллах хүчээ гаднаас авахын оронд монгол залууст хөрөнгө оруулах замаар тодорхой түвшинд хамтарч ажиллах нь Монголын эдийн засгийн гол тулгуур болчихоод байгаа юм.

МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар:

-Өмнө нь манай ажил олгогч эздийн хувьд МСҮТшаардлагагүй мэргэжлээр сургаж байна, төгссөн хүүхэд нь чадваргүй, шаардлага хангадаггүй гээд шүүмжлээд- суудаг байсан. Угтаа бол ажил олгогчид шүүмжлэх биш эзэд хэрэгтэй байгаа мэргэжлээрээ ийм чадвартай хүн бэлтгэж өгөөч гэдэг захиалгаа сургуулиудад өгдөг, захиалгынхаа дагуу сургууль хэрхэн бэлтгэж байгаад нь анхаарал тавьдаг, дадлага хийх бололцоогоор нь хангасны эцэст төгсөнгүүг нь авч ажиллуулдаг хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэхэд анхаарах учиртай юм. Бидний зүгээс хүлээж үүрэг тодорхой. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мянган бүртгэлтэй аж ахуйн нэгж байна. Тэдгээрээс тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь 60-аад мянга. Энэ 60-аад мянган аж ахуйн нэгж МСҮТ-д сурч байгаа 23 мянган хүүхэд залуусыг өөртөө хэрэгтэй мэргэжлээр бэлтгээд авчихдаг болох л хэрэгтэй. Тиймээс эздийн ойлголтыг өөрчлөхөд юуны түрүүнд анхаарах хэрэгтэй байгаа юм.

“Сургалтын чанар-Чанарын баталгаажуулалт” салбар хуралдаанд хуваагдан оролцож, солилцох замаар салбарынхаа зорилтыг тодорхойллоо.

Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра:

-2015-2016 оны хичээлийн жил манай сургуулиудын хувьд сургалтын үйлчилгээний орчин, сургалтын чанар, чядамжид суурилсац сургалтын үрдүнгтооцох, нийгмийн түншлэл ажил эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх гарааны жил. Урьд өмнө явагдаж байсан ч эдгээр ажлыг цоо шинэ түвшинд, цоо шинэ арга барилаар хэрэгжүүлэх шинэ уур амьсгал орсон үе гэж хэлж болно.

Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн захирал Д.Очирбат:

-Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын гол зорилт нь орчин үеийн техник технологийг эзэмшсэн, өндөр .боловсролтой, мэдлэгтэй, ур чадвартай, олон улсын хэмжээнд зорилтоо хэрэгжүүлэхийн тулд олон жил дэс дараатайгаар тодорхой зорилгуудыг өмнө дэвшүүлэн тавьж түүнийгээ шат дараатайгаар хэрэгжүүлэхийн тулд ажиллаж иреэн хамт олон. Ялангуяа сүүлийн 4-5 жилд мащ эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал, Европьгн холбоо, АНУ-ын Мянганы сорилын сан, Сингапурын Тамекс сан гээд олон газраас багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх системтэй сургалтуудыг явуулж ирлээ. Мөн олон сургуулийн дадлагын газрыг орчин үеийн сургалтын техник тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн. Тийм ч учраас бид Дэлхийн ур чадварын олимпод нүүр бардам оролцлоо.

Архангай аймаг дахь “Гурван тамир” МСҮТ- ийн захирал С.Нямгэрэл:

- Манай МСҮТ “Гурван тамир” дээд сургуулийн салбар болж байгуулагдсан хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хувийн сургалтын байгууллага. Бидний хувьд багш нараа бэлтгэх, давтан сургах нь чухал асуудлын нэг. Тэр ч утгаараа шинэ хичээлийн жилийн зорилтод багшийг хөгжүүлэх асуудлыг чухалчлан оруулж байгааг маш их ач холбогдолтой хэмээн үзэж байгаа. Сургууль болгон бие даагаад багш нараа давтан сургах боломж тааруу. Тиймээс бүсийн хэмжээнд нэгдсэн журмаар багш нарыг мэргэшүүлэх, давтан сургахаар болсонд маш их талархаж байна