Ахмад дайчдыг төрийн одон медалиар шагналаа
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ
2015.09.04

Ахмад дайчдыг төрийн одон медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнасан.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Шадавын Цагаан, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Сангидоржийн Ванчигдоо нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Чойжингийн Лувсандорж, 16 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Цэвээний Данзангомбо, 16 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Пүрэвийн Пэрэнлэйлхүндэв, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Лонжидын Туваан нарыг Алтан гадас одонгоор шагнагдсаныг өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий 1 сая төгрөгийн батламж дагаж байгаа юм.