ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2015.09.04

79 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ

Баянгол дүүрэгт амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 600 гаруй өрх бий.

Эдгээр өрхүүдийг дэмжих үүднээс “Хүүхэд бүхний  төлөө” өдөрлөгийг тус дүүргийн Халамжийн хэлтсээс гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил 79 хүүхдэд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг гардуулан өгчээ.

Уг үйл ажиллагааг өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан эхлүүлжээ.

Энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Салбар дундын мэдээллийн сангийн хамгийн анхны ажил гэж хэлж болно. Өмнө нь Засаг дарга, улс төрч эсвэл танил тал  нь тодорхойлдог байсан бол одоо мэдээллийн сан дээр судалгаа гаргаад уг ажлыг зохион байгуулж байгаа нь том дэвшил юм “ гэлээ.

              Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү