ХХАА-ын сайд Р.Бурмаа
2015.09.04

Бүтэн жил гурил хийх улаан буудайн нөөц хангалттай бий

2015 онд ХХАА-н яам 360 мянган га-д тариалалт хийж энэ ондоо 465 мянган тн улаан буудайг хураан авах тооцоотой байжээ.

Гэвч өнөөдрийн байдлаар цаг агаарын давагдашгүй хүчин зүйл хийгээд тариаланчдын менежментийн буруу бодлоготой холбоотойгоор 252 мянга орчим  тн улаан буудайг хураахаар болсон байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих үүднээс салбар яамнаас олон төрлийн дэмжлэг үзүүлж байгаа. Эрсдэл ихтэй жилд тэдгээр дэмжлэг нь тус болсон гэдгийг тариаланчид хэлж байсан юм.

Энэ үеэр ХХАА-ын сайд Р.Бурмаатай ярилцлаа

ХХАА яамнаас анх хэдэн тн ургац авна гэж  тооцоолсон бэ ?

Бид тооцоолсон тооноосоо 53 хувийг авна гэсэн тооцоо бий. Нийт улсын хэмжээнд хэрэгцээт гурилын хэмжээгээр тооцвол 58 хувийг авч байгаа. Бүтэн жилийн гурилын нөөцийг базаах асуудлыг УИХ-аар оруулаад шийдвэрлүүлсэн. Тиймээс иргэд санаа зовох хэрэггүй. Бүтэн жил гурил хийх улаанбуудайн нөөц хангалттай бүрдэнэ.

ОХУ-аас импортлох будааны талаар мэдээлэл өгөөч ?

ОХУ-аас импортлох будааны хүнсний аюулгүй байдалд нь төрөөс анхаарал тавьж байгаа. Өмнө нь гурилын үйлдвэрүүдийг будаа оруулж ир гэдэг байсан бол одоо яамнаас нэг цонхны бодлогоор оруулж ирнэ. Чанар дээр нь ч баталгаа гаргаж, хямд үнэтэй байлгахыг зорьж байгаа.

               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү