2015.09.07

110 мянга гаруй мод сөөг 93 хувийн ургалттай ургаж байна

Өмнөд туйлаас Парис хүртэл унадаг дугуйгаар аялж байгаа Их Британий эрдэмтэнтэй дугуйчид нэгдэж дугуйн парад зохион байгуулжээ.

Дэлхийн дулаарлыг үүсгэж буй гол шалтгаан нь хотжилт, аж үйлдвэржилт. Харин үүний эсрэг ногоон байгууламж нь хүлэмжийн хийг багасгах боломж юм. Тиймээс Дугуйн парадад оролцогчид хувь нэмрээ оруулан, ҮЦХ-д мод тарьсан байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг “ Жилийн дөрвөн улиралд мод тарих боломжтой шинэ технологиор мод тарьж байна. 110 мянга гаруй мод сөөг 93 хувийн ургалттай ургаж байгаа. Дэлхийн ногоон хөгжлийн төлөө хийгдэж буй том ажлын нэг бол яах аргагүй мод тарьж буй явдал юм.” гэлээ .

                 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү