Сайн менежерийн жишээг харуулаарай
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2015.09.09

Сайн менежерийн жишээг харуулаарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн сайдаар М.Зоригтыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан тус салбарт хийгдэж байгаа  ажлын талаар гишүүд саналаа хэлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Ер нь Зам тээврийн яаманд бодлого алдагдсан. Өнөөдөр энэ яам хэрэгжүүлэгч агентлагийн хэмжээнд ажиллаж байгаа. Тэгэхлээр та очоод ажиллах юм бол бодлогын чигтэй яам болгон ажиллах хэрэгтэй.

Тиймээс идэвхтэй ажиллаасай гэж бодож байна. Зөвхөн аж ахуйн ажил хөөцөлдөж байгаа тул өнөөдөр энэ яамнаас үр дүн ерөөсөө гарахгүй байгаа. Сайн менежер гэдгийг л сонгодогоор нь харуулаасай гэж хүсэж байна” гэлээ.

Ингээд  Зам, тээврийн сайдаар М.Зоригтыг томилох байнгын хорооны саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн 87.5 хувийн саналаар М.Зоригтыг Зам.тээврийн сайдаар томилохыг дэмжив.