С.Баярцогтоос өмнө С.Эрдэнийг огцруулах хэрэгтэй
УИХ-ын чуулган
2015.09.09

С.Баярцогтоос өмнө С.Эрдэнийг огцруулах хэрэгтэй

Өчигдөр УИХ-ын хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн.

Харин Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг томилох үеэр тус яамыг түр орлон гүйцэтгэгч хийж байсан засгийн газрын гишүүн С.Эрдэнээс МАН-ын бүлгийн зүгээс нилээдгүй ам асууж байлаа.

Учир нь түр орлон гүйцэтгэгч хийж байхдаа нилээдгүй тооны хүмүүсийг халсан гэж МАН-ын гишүүд хэлж байлаа.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН хамтарсан засгийн газар байгуулаад ажиллаж байхад зургаан сайдын чөлөөлсөн. Үүний маргааш С.Эрдэнэ сайд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараа арван нэгэн аймгийн хөдөлмөрийн газрыг чөлөөлөөд, нилээд олон МСҮТ-ын захирлыг чөлөөлсөн.

Ийм асуудал үүсэх гол шалтгаан нь өмнө нь ажиллаж байсан Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав сайд төрийн нарийн бичгийн даргатайгаа таардаггүй үүнээс төрийн нарийн нь түр орлон гүйцэтгэгч байсан учраас өнөөдөр МСҮТ-ын захирал, Хөдөлмөрийн газрын дарга нарыг томилж чадаагүй байсан. Үүнийг нь хуулийн дагуу С.Чинзориг сайд төрийн албаны шалгалт зарлаад, шалтгалтыг нь авахуулаад томилгоо хийгдсэн. Хууль ёсоор томилогдсон хүмүүсийн хууль бусаар халсан гэдгээр нь МУ-ын Ерөнхий сайдад албан бичиг явуулсан” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “С.Эрдэнэ гэдэг хүн хоёр яамыг атгах сайд болчихлоо гэж андуураад бодчихсон байхгүй юу. Чи зүгээр дараагийн сайд ирэх хүртэл тэр тамгыг манаж байх ёстой хүн байгаа юм. Гэтэл тэр хүмүүстэй чи нэг хоног ч ажиллаж үзээгүй.Хэн нь хэн болох байтугай нэрийг нь ч чи мэдэхгүй. Шууд орж ирээл өмнөх сайдын үед томилогдсон хүмүүс хаана байна гээд л халсан байгаа юм. Ингэж монгол төрийн сайдыг хийхгүй. Тийм учраас С.Баярцогт биш нэн тэргүүнд огцруулах нөхөр бол С.Эрдэнэ байгаа юм” гэлээ.