Батхүү.Ц 2015.09.11 | ХМА: Дүүрэг

Баянзүрх дүүргийн 201 дүгээр цэцэрлэг үүд хаалгаа нээлээ

Баянзүрх дүүргийн 201 дүгээр цэцэрлэг үүд хаалгаа нээлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийв.

Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны хэлтсийн дарга Б.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс, хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.

 201 дүгээр цэцэрлэгийг дүүргийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр канад технологийн модон байшингийн үйлдвэрлэл, угсралтын “Изо хаус” ХХК барьсан. Хүчин чадлын тухайд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах боломжтой. Гэсэн хэдий ч тус цэцэрлэгт 2015-2016 оны хичээлийн жилд 285 хүүхэд цэцэрлэгт сурч, хүмүүжих боллоо. Эдгээр хүүхдийг харж, гэртээ ажилгүй байсан эцэг эхчүүд тохьтой, тухтай цэцэрлэгт хүүхдүүдээ өгч хүмүүжүүлж байгаа болохоор сэтгэл амар ажил хийж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, “төрийн бодлогыг дүүргийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ажилласаны дүнд 2013-2016 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 6 цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр баригдаад байна гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.