300 орчим хосгүй үзмэр дэлгэгдлээ
“Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэнгийн нээлт
2015.09.15

300 орчим хосгүй үзмэр дэлгэгдлээ

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээ албан ёсоор өнөөдөр эхэлж байна.

Энэ хүрээнд “Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр дэлгэгдэв. Нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тэргүүтэй албаныхан оролцсон юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Хубилай сэцэн хааны өвийг Юань улсын үеийн соёл, өвөөр дамжуулан өнөөгийн ард түмэнд толилуулж байгаа нь энэ юм. Түүх, археологи, соёлын өв, олдворуудаас 300 орчим хосгүй үзмэрийг олонд дэлгэж байна. Энэ үзэсгэлэн Үндэсний төв музейд өнөөдрөөс эхлээд сарын хугацаанд дэлгэгдэх юм.