Дулааны цахилгаан станцын шав тавив
Могойн голын усан цахилгаан станцийн зураглал
2010.06.29

Дулааны цахилгаан станцын шав тавив

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 18 -нд “Могойн голын дулааны цахилгаан станц”-ын шав тавилаа. Тус ёслолд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав болон бусад албаны хүмүүс оролцов. Дулааны цахилгаан станцыг  БНХАУ-ын “Шинэ Азиа майнинг  групп” ХХК  барьж байгуулах аж.

Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах тус станц нь 60 мегаваттын хүчин чадалтай бөгөөд алслагдсан Говь-Алтай, Завхан аймгийг байнгын гэрэл цахилгаанаар хангах гэнэ. Тус цахилгаан станц байгуулагдсанаар бүс нутгийн хөгжилд хөгжил дэвшил авчрах төдийгүй, Могойн голын нүүрсний уурхайг өргөтгөх , шинэ техник технологи нэвтрүүлэх боломж бүрдэж, нүүрс олборлолт, борлуулалт, одоогийнхоос хэд дахин нэмэгдэнэ. Мөн 250 гаруй ажлын байр шинээр бий болж, Цэцэрлэг сумын иргэд ажилтай болж амьдрал ахуйгаа өөд нь татах гээд олон  нааштай үр дагавар гарна. Могойн голын Дулааны цахилгаан станцыг барьж байгуулах нь Хөвсгөл аймагт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтын ажил бөгөөд, цаашид аймгийн төсвийн орлогын 50 гаруй хувийг тус станц бүрдүүлэх ажээ. Дулааны станцыг 2012 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.