Өнөөдөр сонины 11 сарын рейтинг
2010.12.06

Өнөөдөр сонины 11 сарын рейтинг

1.     Ц.Элбэгдорж (Монгол Улсын Ерөнхийлөгч)

Сарын эхээр Цусны төвд очин, цусаа өгч, бусдын амь амьдралыг аврахыг бүх монголчууддаа хандан уриалсан Ерөнхийлөгч маань сарын сүүлчээр арлын Японд төрийн айлчлал хийв. Монгол, Японы харилцааг цоо шинэ шатанд гаргах "Цаг боллоо, сэрцгээ" хэмээн анхаарлыг нь хандуулж, уран хурц үгээрээ парламентын дээд, доод танхимын 700 гаруй өвгөн гишүүдийг ангайлгасан нь эх газрын монголчууд шуундаа хүчтэй төдийгүй, оюундаа бяртай болохыг илтгэн харууллаа.

2.     С.Батболд (Монгол Ардын Намын дарга)

МАХН их хурлаа хийж, нэрээ Монгол Ардын Нам болгон өөрчилж, Намын даргаар Сүхбаатарын Батболд сонгогдсоныг энэ сарын содон үйл явдлын нэг хэмээн үнэлэх нь зүйд нийцнэ. Өвгөн намд өөрчлөлт хийх нь зайлшгүй хэмээн ухаарч, элдэв үзэл бодол, сөрөг хандлагыг сөрж чадаж, унтаа байсан улс төрийг сэрээсэн С.Батболдыг намын даргынх нь хувьд рейтингийн хоёрдугаарт жагсаав.

3.     Н.Алтанхуяг (Ардчилсан Намын дарга)

Монгол Ардын Нам дахин мэндэлсэнтэй зэрэгцэн сэрсэн АН-ын зарим хэсэг манай нам болохоо байлаа хэмээн хонх дамар дэлдсэнээр Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдсан. Ээлжит бус их хурал хуралдуулах, намын даргыг өөрчлөх зорилготой гэдгээ ил тод мэдэгдсэн хэсгийн санаархалд хориг тавьж чадсан Н.Алтанхуяг ямар ч байсан ялалт байгуулсныг онцлов.

4.     Ө.Энхтүвшин (УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга)

 

Ардын Намын даргаар С.Батболдыг сонгох төлөвлөгөөнд өөр өнгө аяс нэмж, намын даргын сонгуульд

өрсөлдөн, 15 хувийн санал авсан нь энэ намд ардчилал байх ёстойг сануулсан хэрэг болов. Нөгөө талаар Ө.Энхтүвшин намын удирдлагад ажиллах зиндаатай улстөрч гэдгийг журмын нөхөд нь хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл болсон билээ.

5.     Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга)

"Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа "Би ашиг харж төрийн алба хашаагүй. Шударгаар ажиллавал ийм өндөрлөгт хүрч болдгийг хүмүүст харуулж чадаж байгаа бол миний нийгэмд үзүүлэх ач тус. Энэ бол миний үнэ цэнэ" хэмээн тунхагласан нь олны та

ашаалд нийцэв. Засгийн газрын хоёр ч гишүүнд хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн нь бас шинэ алхам байлаа.

6.     Хакухо М.Даваажаргал

Мэргэжлийн сумогийн дэвжээнд өвдөг шороодолгүй 63 давж, бүх цаг үеийн түүхэнд хоёрдугаарт баг

тах амжилт үзүүлсэн Хакухо их аварга Монголоо алдаршуулсан. Фүтабаям

а хэмээх их аваргын 69 давсан аугаа амжилтыг хараахан эвдэж чадаагүй ч өнгөрсөн сарын башёд түрүүлэн, дараагийн дайралтынхаа гараанд гарсан түүний барилдаан сумогийн ертөнцийн сүр сүлд нь болж байгаа билээ.

7.     Г.Мандахнаран, Г.Наранчимэг (Азийн наадмын аваргууд)

Азийн ээлжит их наадмын 28 төрөлд 227 тамирчнаа буюу өмнөх түүхэндээ байгаагүй өнөр олуулаа оролцсон Монголын баг тамирчид, хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл медальтай харьж ирсэн. Сүүлийн үед элдэв шүүмжлэлийн бай болсон чөлөөтийнхөн маань энэ удаад өнгөтэй байж, хоёр алтан медалийг нь энгэртээ зүүсэнд талархах учиртай.

8.     Ц.Шинэбаяр (УИХ-ын гишүүн)

MAH бий болсны дараа МАХН-даа үнэнч үлдэнэ хэмээн зарлаж, Түр штаб байгуулан, мэдэгдэл гаргаж, Энхбаярын өмнө гарч ирсэн Шинэбаяр гишүүн шинэ үзэгдэл болоод байна. Дорнодоос сонгогдсон, олонд танил бус энэ эрхэм шүүхэд хүртэл дуудагдаад байгаа ч шинэ намын залуу дарга нарын хувьд нэг хэсэгтээ л шүдний нь өвчин болох бололтой.

9.     Б.Мөнхболд (Төрийн шагналт, хөгжмийн зохиолч)

Бирваа гуайн хүү, удам дамжсан хөгжимчин маань "Галдан бошгот" хэмээх симфони сюитээ дүрсжүүлэн тавьсан нь Монголын хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ хуудас нээлээ. 2008 онд зохиож, 2009 онд "Алтан намар"-ын тэргүүн шагнал хүртэж байсан зохиол нь 2010 онд шинээр мэндэлж, хөгжмийн урлагийг шинэ хэлбэр агуулгаар баяжуулсан гэж судлаачид дүгнэж байна. 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.