Авто худалдааны цогцолборын авто зогсоолын барилгын ажил дуусав
Улаанбаатар хотын техникийн захуудыг нэгтгэн СХД-ийн 32 дугаар хороо хуучнаар 22-ын товчооноос 1,7 зайд 130 га газарт Авто худалдааны нэгдсэн цогцолбор барихаар
2015.09.17

Авто худалдааны цогцолборын авто зогсоолын барилгын ажил дуусав

Авто худалдааны цогцолборын авто зогсоолын барилгын ажил бүрэн дуусч, Улсын комисст хүлээлгэн өгчээ. Тус цогцолборын эхний ээлж нь нийт 6375 машины авто зогсоол бүхий 30 га талбайтай аж.

Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой”-д чухал шаардлагатай баталгаануудыг гаргаж өгсөн гэж “Эрдэнэс Оюу Толгой” компаниас мэдээллээ. Засгийн газар олон улсын банк санхүүгийн байгууллагуудад баталгаа гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ Дэлхийн банкны "Хөрөнгө Оруулалтыг Баталгаажуулах Олон Талт Агентлаг"-т албан ѐсоор мэдэгдсэн байна.

Амгалан Дулааны станцыг Дулааны IV цахилгаан станцын охин компани хэлбэрээр ажиллуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. 348 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай Амгалан Дулааны станцын барилга угсралтын ажил 97 хувьд хүрч туршилт, зүгшрүүлэлт хийхээр ажиллаж байна.

Амгалан Дулааны станц

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Өмнөговь аймагт Хар Сэрвэгэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Энэхүү талбай нь тус компанийн олборлолт явуулж байгаа Баруун Ноѐн уул ордтой залгаа оршдог төдийгүй, 15 сая тонн таамаг нөөцтэй хайгуулын талбайн тодорхой хэсгийг хамардаг. Компанийн зүгээс энэ онд 1.5 сая тонн, ирэх онд хоѐр сая тонн, 2017 онд гурван сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 150 мянга орчим ам.метр талбай бүхий оффисийн барилгууд шинээр ашиглалтад оржээ. А зэрэглэлийн оффисуудад дүүргэлт 50 хувь хүртлээ буурсныг онцолж байна.