2015.09.17

ЕАБХАБ-ын чуулган үргэлжилж байна

Улаанбаатар хотод 48 орны 250 гаруй төлөөлөгч, 13 ОУ-ын байгууллагын 19 төлөөлөгчид чуулж байна.

“Монгол улс энэ байгууллагад гишүүнээр элссэнээр өөрийн идэвхитэй байр суурийг илэрхийлэхээс гадна улс орны аюулгүй байдлыг дэлхий нийтийн түвшинд тавьж тэдэнтэй хамтарч хамгаалах бололцоо бүрдэж байгаа юм. Үүгээрээ их ач холбогдолтой” гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү чуулганы үеэр хэллээ.

1975 оноос эхлэн ЕАБХАБ нэг орны эрх ашгаас үүдэж бүс нутгийн аюулгүй байдлыг хөндөж буй тохиолдолд харилцан ярилцаж, хамтаар шийдэх болжээ.

                              Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү