Батхүү.Ц 2015.09.18 | ХМА: Дүүрэг

Мэндчилгээ

Мэндчилгээ

Хан хайрханаараа овоглож, хатан Туулаараа ундаалсан Баянзүрхчүүддээ болон дүүргийнхээ ахмад настангууд, бидний ирээдүй болсон хүүхэд залуучууддаа Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Баянзүрх дүүрэгт маань эдүгээ 124,4 мянган га газар нутагт 86 мянган өрхийн 308 мянган иргэн, 19.589 ажахуйннэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн хөгжил, ирээдүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан алба хаагчдын маань хөдөлмөр бүтээлийн шим, бүтээн байгуулалтын үр дүн юм. Хамтаараа бүтээсэн бүтээн байгуулалт, хөгжлийн үр шим болсон түүхт 50 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа