Бямбацогт.С Энхболд.М Отгонбаяр.Ё Хаянхярваа.Д Хүрэлбаатар.Ч Цолмон.Ц Шийлэгдамба.Г 2015.09.18 | Сонин: Монголын үнэн

МАН-ын удирдлагууд Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

МАН-ын удирдлагууд Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв
МАН

 Монголын төрийг 44 жил удирдсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ой өчигдөр тохиолоо.

Төрсөн өдрийг тохиолдуулан Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ- ын гишүүн Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, МАХН-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон,

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба болон Ю.Цэдэнбал агсны гэр бүл, хамаатан садан Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээг нээж, Монгол Ардын намын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Ардын намын удирдагч, цэргийн жанжин Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ойн өдөр тохиож байна.

Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд 99 жилийн ойн мэндийг хүргэж байна. Ю.Цэдэнбал гуай 40 гаруй жилийн турш Монголын төрийг удирдаж, хамгийн их цэцэглэн хөгжиж, өөрчлөгдсөн ийм цагийн удирдагч, зохион байгуулагч байсан юм. XX зуунд монгол хүн бичиг үсэгтэй, эрүүл болсон, монголчууд суурин соёл, иргэншлийг жинхэнэ утгаар нь эзэмшиж, хот суурин газрыг байгуулж чадсан.

Үйлдвэр аж ахуйг хөгжүүлж, газар тариалан, хөдөө аж, ахуйн салбарт шинэ ололт амжилт гаргасан энэ бүх үйл явц Ю.Цэдэнбал дарга төр улс удирдаж байсан тэр цагт гарч байсныг та, бид мэднэ. Бид Ю.Цэдэнбал даргын амьдрал хийсэн бүтээснийг хойч үедээ үнэн зөвөөр нь ойлгуулж, мэдүүлэх ажлыг зохион байгуулах учиртай юм.

Түүний амьдралын сүүлийн он жил тийм ч дардан байгаагүй. Түүний хийж бүтээснийг үнэлж, эерэгээсээ сөрөг нь илүү гэж хэлмэгдүүлж байсан цаг саяхан. Монгол Ардын нам 1997 оны 22 дугаар Их хурлаараа Ю.Цэдэнбал даргад өгсөн үнэлэлт дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг Монгол Ардын намын зүгээс цагаатгаж, намын гишүүнчлэлийг нь сэргээж, одон медалийг нь эргүүлэн олгох ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан.

Ирэх жил энэ хүндтэй хүний 100 жилийн ойг тэмдэглэнэ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын гишүүн санаачлан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг Монгол төрийн төвшинд тэмдэглэх ёстой гэж үзсэн. Шийдвэрийг энэ намрын

чуулганаар хэпэлцүүлэх ажлыг УИХ дахь Монгол Ардын намын бүлэг хөөцөлдөнө гэж бодож байгаа. Монгол Ардын нам өөрийн намыг удирдаж байсан хүний 100 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэх ёстой. Түүний хийсэн, бүтээсэн, байгуулсан зүйлийг хойч үедээ үнэн мөнөөр нь үзүүлэх музей, дурсгалт газрыг байгуулах ёстой гэж үзэж байгаа" гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн Ю.Цэдэнбал агсны төрсөн дүү Ю.Жавзмаа хүрэлцэн ирсэн байв. “Өнөөдөр ахын минь мэндэлсний 99 жилийн ойг сайхан тэмдэглэж байгаад эмээ нь маш их баярлаж байна. Энд ирдэг хүүхэд залуучууд, намын нөхдөд талархаж байна. Тэнгэр хангай ч хүртэл налайгаад сайхан байна. Энд хүрэлцэн ирсэн хүмүүст ажлын амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсч байна" гэв. Төрсөн өдрийг тохиопдуулан төрөлх Увс аймагт нь "Ю.Цэдэнбал, өчигдөр, өнөөдөр" уулзалтыг зохион байгуулж байгаа аж.