Ө.Энхтүвшин:Энэ бол УИХ дахь намуудын хамтын ажиллагааны үр дүн
2011.12.16

Ө.Энхтүвшин:Энэ бол УИХ дахь намуудын хамтын ажиллагааны үр дүн

/УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ахлагч/

-Гурван жил зургаан сарын дараа УИХ-ын сонгуулийн хууль батлагдаж байна. Олон нийт ч хүсэн хүлээлээ. Парламентын төвшинд ч нэлээд удаан ажиллалаа, маргалаа. Ямар ч байсан тасралтгүй зөвшилцсөөр хуулийг шинэчлэн баталлаа. Энэхүү хуулийг баталсан онцлог нь зөвшилцөл, Энэ бол парламент дахь улстөрийн хүчнүүдийн хамтын ажиллагааны үр дүн. Монгол Ардын Нам   парламентад 45 суудалтай гээд олонхоороо уг асуудлыг шийдэж болох байсан ч тэгж шийдэж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Энэ хууль заавал улстөрийн хүчнүүдийн яриа хэлэлцээ, зөвшилцлөөр батлагдах ёстой гэж үзсэн учраас цаг хугацааны хувьд нэлээд удлаа. Гэхдээ л  батлагдлаа. Дөнгөж сая надад нэг ном өгсөн юм. Энд "Ардын эрх" сонины 1992 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн дугаарт сонгуулийн хуулийг баталлаа гэж парламентын тоймч байхдаа би бичиж байжээ. Тэр үед л эдгээр асуудлыг ярьж байж. Сонгуулийг тогтолцоог холимог хэлбэртэй болгоё гэж нэг хэсэг нь ярьж байхад, нөгөө хэрэг нь цэвэр мажоритар, эсвэл пропорциональ хэлбэрээр явъя гэж байсан.

 

Ингэж маргаж байгаад сонгуулийг 76 тойрогт 76 мандаттайгаар зохион байгуулахаар шийдсэн, Өөрөөр хэлбэл, одоогоос 20-иод жилийн өмнө л сонгуулийн тогтолцоог өөрчильө, холимог хэлбэрээр явуулъя гэж байжээ, Үүнээс хойш 1996, 2000, 2004 оны сонгуулийн өмнө ч энэ асуудал яригдаж л байсан. Шийдэгдэлгүй явж ирсэн асуудал цэгцэрч байна. Хуульд шинэлэг зүйл олон орсон. Эмэгтэйчүүдийн квот, шударга явуулахтай холбоотой заалт гэхчлэн багтсан, Жишээ нь, сонгууль дөхсөн үед "задгай" гээд нэмэлт нэрийн жагсаалт гарч ирдэг нь сонгуулийг будилаантуулах нэг том шалтгаан болдгийг хааж, сонгогчийн нэрсийн жагсаалтыг хэрхэн гаргах асуудлыг цэгцэллээ. Мөн зөөврийн хайрцгаар санал авна эзэдбаахан хүмүүс явж, тэр нь замдаа задардаг, Хайрцгаар санал авахыг цэгцэлж, зайлшгүй эмнэлгийн магадлагаатай, өөрөө хүсэлт гаргасан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авахаар боллоо. Гэхдээ энэ зөвшөөрлийг санал хураалтын өмнөх өдөр л авч болно гэж заасан. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш сонгогчдыг татах зорилгоор уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, мөнгө төгрөг, бэлэг сэлт тараах, улстөрчдийн чансаа, рейтингийг тогтоох зэргийг бүхэлд нь хориглосон. Нэр дэвшигчид хуулиа баримталж, чанд ажиллахгүй бол нэр нь татагдах маш олон заалт орсон. Тухайлбал, бэлэг, мөнгө тараасан нь нотлогдвол түр үнэмлэх авсан ч эргээд татагдах бололцоотой. Мөн сонгогч өөрөө хэн гэдэг нэр дэвшигч хэчнээн төгрөг, ямар бэлэг сэлт өгснийг нотолбол тухайн сонгогчид өгсөн мөнгөнөөс нь хэд дахин давуулж хариуцлага тооцох механизмтай. Гадаадад байгаа иргэдийн саналыг авахаар хуульчиллаа. Нам ялсан тохиолдолд аль аль талаасаа буюу 48-аас ч, 28-аас ч шилжихээр хуульд тусгасан. Үүнийг манай бүлэг 30, АН 25 гэж байсан ч 28 хувиар баталсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.