Эхчүүд сар бүр цалинтай болно
2011.12.27

Эхчүүд сар бүр цалинтай болно

МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Очирбат нарын санаачилсан "Эхэд урамшуулал олгох тухай" хуулийн төслийг хэлэлцэж, мөн дэмжив.

Төсөлд тусгаснаар гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд сар бүр цалин олгох юм. Тодруулбал, гурван хүүхэдтэй бол 70200, дөрвөн бол 105 мянга, тав бол 140400, зургаа бол 175500, долоо бол 210600, найм   болон   түүнээс  дээш хүүхэдтэй эхэд280800 төгрөг олгохоор тусгажээ. Хүүхэд төрүүлж, улсдаа хувь нэмэр оруулж буй эхчүүдийн хөдөлмөрийг үнэлэх нь зүй ёсны хэрэг хэмээн хууль санаачлагчдын нэг Д.Очирбат гишүүн тодотгож байсан. Гэхдээ дээрх хуулийн заалт нь зөвхөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь 18 нас хүрээгүй үед хүчинтэй гэдгийг ч учирласан. Харин бүлгийн дарга Ө.Энхтүвшин дээрх мөнгөн хөрөнгийг ирэх оны нэгдсэн төсөвт тодотгол хийснээр тусгах боломжтой хэмээн тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, хууль батлагдвал ирэх оноос эхлэн дээрх болзлыг хангасан эхчүүд сар бүр цалинтай болох нь.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.