Манукол 2015.09.21 | Телевиз: NTV

Ухаан байвал асар бага мөнгөөр олон зүйлийг шийдэж болно

“Монгол суу ухааны манукол” академийн тэргүүн, доктор З.Бат-Отгон

“Монгол суу ухааны манукол” академийн  тэргүүн, доктор  З.Бат-Отгонтой ярилцлаа.

Өнөөгийн цаг үеийг та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ ?

Социализмын үед бид харах зүгтэй, зорих зүйлтэй, хүрэх цэгтэй, тодорхой явсан. 1990 оноос хойш ардчилсан нийгмийг байгуулах гээд бас үүнтэй адил л байлаа. Харин сүүлийн хэдэн жил зах зээл гэж байхгүй, ардчилал гэж  худлаа зүйл гэдгийг ойлгосон. Ерөнхийдөө Монголын ард түмэнд ирээдүйд итгэх итгэлгүй, хаа хүрэх зорилгогүй, урамгүй  болчихлоо.

Энэ юунаас шалтгаалж байна вэ ?

Үүнийг бизнес, эдийн засаг хямарсан гэдэгтэй холбож харах нь хэтэрхий явцуу. Мөнгө байлаа гээд юу ч шийдсэнгүй. Асар бага мөнгөөр ухаан байвал олон зүйлийг шийдэж болно. Харин асар их мөнгө байгаад ухаангүй хүмүүс улс орныг элгээр нь мөлхүүлдгийн тод жишээ бол энэ.

Монголын шилдэг хөвгүүд л улс орныг удирдаж байна гэж бид хардаг. Тэр хүмүүсийн сурсан сургаалд нь байна уу. Эсвэл тогтолцооноос хамаарч  байна уу ?

Аль аль нь байдаг байх. Би “21 зууны боолчлогдсон дэлхий ба Монгол аврал” гэдэг ном бичиж байгаа. Хүн төрөлхтөн ганц санхүү эдийн засгаараа алагдчихсан биш байна. Үүнээс өмнө хүмүүсийг доройтуулахын тулд оюун санааны боолчлолыг хэрэгжүүлсэн.  Оюун санааны боолчлол дотроо мэдлэгийн боолчлол, сэтгэхүйн матерчлалын боолчлол, зөн билгийн боолчлол гэдэг зүйлийг хийсэн байна л даа.   

               Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү