Ө.Энхтүвшин:АН-ын бүлэг ажлаа хийх ёстой
2012.01.10

Ө.Энхтүвшин:АН-ын бүлэг ажлаа хийх ёстой

-Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад ямар нэг байдлаар нөлөөлж буй бол түүнд нь хариуцлага тооцдог байх гэнэ-

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга О.Энхтүвшин бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг хоёр асуудал авч хэлэлцсэний нэг ш.   нефтийн   бүтээгдэхүүний   үнийн өсөлттэй холбоотой аж. Бүлгийн хувьд нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд үнэхээр валютын ханшийн өсөлт нөлөөлөв үү, эсвэл үүнд өөр шалтгаан байв уу гэдгийг нягтлах зорилгоор УИХ-ын гишүүн О.Чулуунбатаар ахлуулсан Ц.Даваасүрэн, Ч.Улаан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.Ажлын хэсэг Монгол банкин дээр ажиллаж байгаа. Мөн Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ гэдэг төлөвлөгөөг сонсох шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Тиймээс маргааш 12.00 цагт Засгийн газар тус бүлэгт энэ асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийх үүрэг хүлээжээ. Түүнчлэн бүлгийн даргын хэлснээр бол ажлын хэсгүүд мэдээллээ хийж, үнийн өсөлт юунаас болж бий болов гэдэг нарийн шалтгааныг олоогүй байж хэн нэгнийг буруутган хариуцлага тооцох тухай хөндөх нь эртэднэ. Шалтгааныг нь үнэн зөвөөр тогтоосон цагт энэ асуудлыг ярих ёстой гэж мэдэгдлээ. Мөн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд улстөр орсон байж болох талтай гэдгээ ч онцоллоо. Ингэж үзэх үндэслэл бий гэнэ. Нэгдүгээрт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах болсон тухайгаа мэдэгдсэн. Хоёрдугаарт, өнгөрсөн баасан гаригт Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар удирдуулсан нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаас "Нефть импортлогчдыг  бүтээгдэхүүнийхээ үнийг 230-260 төгрөгөөр нэмэх нь зүйтэй" гэсэн зөвшөөрөл олгосон. Энэ бүхнийг нягтлах шаардлагатай. Ардчилсан нам Засгийн газраас гарах байлаа ч гэсэн зөвшилцлийн гэрээгээр ажлаа хийх ёстой. Ард түмэнд амласнаа биелүүлэх ёстой" гэж мэдэгдсэн юм.

Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хоёр газраас өргөн мэдүүлсэн төсөл аж. Нэгийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс, нөгөөг нь Засгийн газраас мэдүүлсэн. Агуулгын хувьд адилхан. Хэлэлцүүлгийн шатанд булгийн гишүүд "Төсөл санаачлагчид хуулийг нэгтгэж болно" гэж үзсэн учраас нэгтгэн хэлэлцэх боломжтой гэж үзжээ. Мөн хэлэлцүүлгийн шатанд нарийн тусгах асуудлууд байна гэж үзсэн юм байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай сонин, телевиз байгуулах асуудалд нухацтай хандах, төрөөс хамааралтай зүйлийг үгүй болгох. Хэрвээ төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагад ямар нэг байдлаар нөлөөлж буй бол түүнд нь хариуцлага тооцдог байх гээд олон, зүйлийг нарийвчлах шаардлагатай гэжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.