“Цэмцгэр-Улаанбаатар” ёслол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дарга Д.Баттулга
2015.09.28

Шилдэг тохижилттой 77 аж ахуйн нэгж шалгарлаа

Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг дүгнэх “Цэмцгэр-Улаанбаатар” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Арга хэмжээ Чингисийн талбайд зохион байгуулагдаж нийслэлийн удирдлагууд шалгарсан байгууллага аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдэд шагнал гардуулсан.

Болзолт уралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн 19000 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцсон.  Нийт 45. гаруй тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр  ногоон байгууламж хийж, 401.2 га талбайн цэвэрлэгээ, угаалгыг хийнцэвэр цэмцгэр орчин бүрдүүлснийг онцолж байгууллага иргэдэддээ талархал илэрхийллээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дарга Д.Баттулга

Нийслэлийн 376 жилийн ойг угтан зарласан энэхүү уралдаанд  эхний шатанд 631 аж ахуйн нэгж шалгарсан. Тэдгээр шалгарсан байгууллагуудын мэдээлэл, фото зургийг олон нийтийн сайтад байршуулан иргэдээс санал асуулга авч 2 дахь шатанд 28 номинацид 148  аж ахуйн нэгж шалгарснаас Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр   байгууллагаар 77аж ахуйн нэгж шалгарлаа.