Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа
2015.10.03

Уул уурхайн биржийн үнэ жишиг тогтооно

Засгийн газрын 2014 оны 211-р тогтоолд Эрдэс баялагын бирж байгуулах тухай тусгасан.

Ингэснээр хууль эрх зүйн орчны эхлэлийг тавьж хуулийн төслийг боловсруулж дуусах шатандаа ороод байна. Хяналтгүй үнийн тоголцоогоор экспортлогчдийн аманд тогтсон үнээр эрдэс баялагаа худалддаг байдал ашигт малтмалаа үнэгүйдүүлэх нөхцөл болдог.

Тиймээс зах зээлийн бодитой ханш тогтоох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлтэй зарлагдах боломж бүрдүүлэхэд эрдэс баялагын бирж онцгой үүрэгтэй. Эрдэс баялыг бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт ч нөлөөлнө. Харин өнөөдөр бирж байгуулах нөхцөл бүрдээгүйгээс гадна, хуулийн төслийн хэмжээнд явж байна.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа:

 Өнөөдөр яриад байгаа үнийн талаарх буруу зөрүү ойлголтууд нь бирж гэдэг нь Монгол улсад нэг зах зээл бий болж байна гэсэн үг шүү дээ. Мэдээж түүнд бүртгүүлж байж арилжигдана. Зарим урт хугацааны гэрээ хийсэн аж ахуй нэгжүүд заавал гэрээгээ биржид бүртгүүлэх юм. Тэгэхээр жиших зүйлтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл биржийн үнэ жишиг тогтооно.

Өнөөдрийг хүртэл ашигт малтмалын татвар хураамжийг үндэслэлтэй байсан эсэх нь асуудалтай. Ханшийн уналтыг дагаж төсвийн алдагдал хяналтаа алдсан энэ үед уул уурхайн хөгжлийг унагахгүй байх гарцыг энэхүү биржээр харж байгаа юм.