Дүүргийн иргэд спортоор өрсөлдөж байна
Дүүргийн иргэд спортоор өрсөлдөж байна
2015.10.03

Дүүргийн иргэд спортоор өрсөлдөж байна

Өнгөрсөн бямба гарагт дүүргийн Иргэдийн спортын IV наадмын албан ёсны нээлт 6-р сургуулийн спортын талбайд боллоо. 

Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, “Биеийн тамир, спортыг айл өрх бүрт” уриатайгаар дүүргийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, спортын амжилтыг ахиулах зорилготой тус наадам нь иргэдийн дунд спортын 7 төрлөөр явагдах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Засаг даргын дэргэдэх Аэробекийн өсвөрийн шигшээ багийн аэробек степ болон хөгжөөн дэмжигч охидын хамтлаг шилдэг үзүүлбэрээ үзүүлж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Ахмадын хороон дарга С.Тогоохүү болон хороодын Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, тамирчин иргэдээ дэмжихээр оролцлоо.

Энэ өдөр хийн дасгал, аэробекийн тэмцээнүүд зохион байгуулагдаж, хийн дасгалын төрөлд 16-н багийн 288 тамирчид, аэробекийн төрлөөр 12 багийн 216 тамирчид ур чадвар, уран хөдөлгөөнөө сорин өрсөлдлөө.

Хийн дасгалын төрөлд:

I байрт 11-р хороо
- II байрт 10-р хороо- III байрт 20-р хороо

Аэробект:
- I байрт 10-р хороо
- II байрт 11-р хороо
- III байрт 6-р хороо шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

Мөн энэ өдөр спорт явган аяллын төрөлд шалгарсан шилдгүүдэд дүүргийн Засаг даргын нэрэмжит алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналыг гардууллаа.