Баасанхүү.О 2015.10.05 | Телевиз: SBN

Ухаантай залуу улс төрч өөрөө "хариуцлагаа үүрий" гээд хэлчих хэрэгтэй.

"Мантажгүй яриа" нэвтрүүлэг

"Мантажгүй яриа" манай өнөөдрийн дугаарын зочиноор УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцож байна.

Өнөөдөр улс төр халуун байна. Яагаад та засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг солих санал дэвшүүлж байгаа вэ?

-Улс төрийг та оролдохгүй бол улс төр таниар оролдоно гэдэг дээ. Тэрэн шиг сайд С.Баярцогт хууль ёсны дагуу байсан бол огцоруулах шаардлага байхгүй. Хамгийн гол нь манай улс Оюутолгойн 34 хувийн эрхтэй байгаа, 51 хувь болгохыг хүсвэл бид мөнгө олж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэтэл нөгөө 66 хувьтай хүмүүс нь 2,1 тэрбум долларыг хууль бусаар зарцуулсан буюу зардлаа хуурамчаар өсгөсөн гэдэг нь гарсан.

Тэгэхээр уг нь алтан боломж байсан. 2,1 тэрбум төгрөгийг бид хууль бус гэж мэдээд өөрсдөдөө ашиглаад 51 хувь болгох боломжтой, эсвэл зардлаа өсгөсөн гэдэг шалтгаанаар тэднээс хувь авах бид хувиа нэмэх боломжтой байсан. Гэтэл Ч.Сайханбилэг сайд очиж Дубайн гэрээ байгуулахдаа 2,1 тэрбум доллараа хүчингүй болгосон. Энэ бол гэмт хэрэг шүү дээ. С.Баярцогтын хувьд гурван асуудлаар огцоруулах санал өргөн барьсан.

Нэг нь өөрийнх нь зөвшөөрлөөр УИХ дээр нууц данстай, 5 тэрбум гаруй төгрөг далд хийсэн нь үнэн, нууж хууль зөрчсөн нь үнэн би хариуцлага үүрнэ гэж хэлчихээд удахгүй сайд болоод суусан. Ингэж ард түмнийг доромжилж болохгүй. Бас зүгээр ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Тэр хүний үндсэн ажлын үүрэг бол төрийн албан хаагчдын бодлогын асуудлыг зохицуулах ёстой. Төрийн албан хаагчдын бодлогын асуудал гэдэг нь төрөөс үндэслэлгүй ажлаас халдагаа болих, нэг сайд ирэхээр бужигнуулдагаа болих, хэн нэгэн хууль бусаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд түүнийг өөрчил, хууль бусаар намдаа үйлчилж байгаа нөхдүүдээр 10 тэрбум төгрөг төлүүл гэсэн тогтоол гарсан.

Үүнийг биелүүлэхгүй байна. Миний хувьд 9-р сарын 6-ны өдөр огцруулах тухай бичиг өргөн барьсан. Гэтэл 9-р сарын 7-ны өдөр 300 сая төрөгийг үндсэн хуулийн цэц рүү шилжүүлсэн гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол авилга. 25 жилийн ойгоо тэмдэглээрэй гээд өгсөн байна. Гэтэл 300 байтугай, 30 сая төгргийг баяр ёслолд тэмдэглэнэ гэж төсвийн тодотголоор төсөвт суулгадаг бололхоос С.Баярцогт шууд мэдээд шилжүүлдэг юм биш. Улайм цайн С.Баярцогтын асуудлыг хэлэлцхэд саад болж орж ирсэн. Ийм л дураараа аашилсан үйлдэл байна.

Та ямар үр дүн хүлээж байгаа вэ?

/2-р хэсэг/

-Үр дүн бол маш тодорхой. С.Баярцогт огцрох ёстой. Ухаантай залуу хүн ирээдүйн улс төрөө харж байгаа бол өөрөө хариуцлагаа үүрий гээд больчих хэрэгтэй. Заавал би яриад байх хэрэггүй. Дээрээс нь үндсэн хуулийн цэцэд ажлын хэсэг гарч байгаа. Манай “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нэртэй сайдтай болсон. Сайд сайддаа хайртай юм байна.

Ажлын хэсэгт сайд орж байгаа. Би бол тэрийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байгаа. Тэгэхээр энэ хүний гар урт юм байна. Бүх хүнд маш хүчтэй нөлөөлж чаддаг юм байна гэдгийг харж байна. Учир нь энэ хүн маш урт гартай, 25 жил хэн төрийг  удирдаж, үйлчилж байгааг нотлох цаг болж байгаа нь харагдаж байна.