УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.10.06

Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Технологийн сургууль” 40 жилийн ой тохиож байна

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангах чиг үүрэгтэй байгуулагдсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит  “Технологийн сургууль” 40 жилийн ойтой золгож байна.

Улс орны чухал салбарт оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсээр ирсэн тус сургуулийн  хамт олон Түүхт ойн баярын хурлаа хийсэн байна.

Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн нэг хэсэг болгон “Сургалтын төв” 1975 онд анх байгуулагдсан. Улмаар ” үйлдвэрийг гадаад дотоодын мэргэжлийн боловсон хүчнээр хангах чиг үүрэгтэй байгуулагдсан тус сургалтын төвийг 1996 онд тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал байсан Ш.Отгонбилэг агсаны санаачилгаар МУШУТИС-ын харьяа Технологийн сургууль болгон өргөжүүлсэн түүхтэй.

Энэ үед “Эрдэнэт” үйлдвэр төдийгүй МУ-ын уул уурхайн мэргэжилтгүүдийг бэлтгэж салбарын ирээдүйд мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлжээ. МУ-ын засгийн газрын 2001,06,20-ны өдрийн шийдвэрээр Технологийн сургуулийг Ш.Отгонбилэгийн нэрэмжит болгон зарласан юм. Өдгөө 40 жилийн түүхээ тэмдэглэж байгаа тус сургуулийн баярын хуралд үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, төгсөгчид болон Ш.Отгонбилэг агсаны гэр бүл, үр хүүхэд, шавь нар нь оролцсон юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг баярын хурал дээр хэлсэн үгэндээ “Боловсролын ачаар хүн эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чаддаг гэдгийг миний аав мэдэрч байсан. Тийм ч учраас энэ сургуульдаа итгэл өгч, сургууль маань дэлхийн жишигт хүрсэн боловсролын төв болоосой хэмээн мөрөөдөж явсаныг миний бие бас тээн яваа. Технологийн сургуулийн ирээдүй амжилтаар дүүрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Юуны өмнө дэлхийн жишигт хүрсэн өндөр төв болохын тулд бодлогоо гаргаж хөгжих хэрэгтэй. Тиймээс үг хэлэх боломжийг ашиглан үе үеийн төгсөгчид, багш нартаа уриалга гаргий гэж бодож байна” хэмээн хэллээ.

Өнгөрсөн хугацаанд тус сургууль уул уурхайн салбарт 70 мянга гаруй нарийн болон хос мэргэжилтэн, 400 гаруй тусгай мэргэжилтэн, 1500 гаруй баклаврын, 200 гаруй магистерын зэрэгтэй инженерийг бэлтгэн улс орны томоохон салбарт оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.