412 иргэнд газар ашиглах гэрчилгээ олгожээ
Хан-Уул дүүргийн XI хорооны I, IV, V хэсэгт амьдарч буй газар ашиглах зөвшөөрөл аваагүй 60 гаруй иргэн өчигдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй уулзав
2015.10.06

412 иргэнд газар ашиглах гэрчилгээ олгожээ

Хан-Уул дүүргийн XI хорооны I, IV, V хэсэгт амьдарч буй газар ашиглах зөвшөөрөл аваагүй 60 гаруй иргэн өчигдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй уулзав.

Тэдний олонх нь Зайсанд 20-40 гаруй жил амьдарч буй аж. Гэсэн ч зарим нь компаниудтай газрын кадастрын зургаа давхацуулан авсан гэх шалтгаанаар газар ашиглах зөвшеөрөл авч чадахгүй байгаа гэнэ.

Үүнээс нь болж компанийн удирдлага болон иргэдийн дунд маргаан үүсчээ. Тиймээс дээрх асуудлыг шийдвэрлэх гарц олохоор БОНХАЖ-ын сайдтай уулзахаар ирсэн нь энэ юм. Уулзалт БОНХАЖЯ-ны "Хаан" танхимд "хаалттай" болсон.

Харин БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг энэ асуудлын талаар иргэдэд хэлэхдээ "Энэ долоо хоногт Хан-Уул дүүргийн XI хорооны I, IV, V, VII хэсэгт очиж ажиллан, хуулийн дагуу шийдвэрлэнэ" хэмээжээ. БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Өнөөдөр (өчигдөр) ирсэн иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг л энэ байх. Ер нь үе үеийн дарга нар шийдэж чадаагүй асуудлыг бид ярилцаж шийдсэн. Ингээд Хан-Уул дүүргийн XI, IV хорооны иргэдэд газар ашиглах зөвшөөрөл олгосон.

-Хэдэн хүнд газар ашиглах гэрчилгээ олгосон юм бэ?

-Эхлээд 306, сүүлд нь 106 иргэнд газар ашиглах гэрчилгээ олгосон. Ингээд маргаантай байгаа учраас үлдсэнд нь олгоогүй. Жишээлбэл, Голын хамгаалалтын бүстэй давхцаж буусан 29, иргэн, аж ахуйн нэгжтэй газар нь давхацсан 86, мэдээллийн санд бүртгэлгүй нэг, хоосон газарт кадастрын зураг хийлгэсэн 10, орц, гарц хаасан дөрвөн хүн байна.

Гэхдээ энэ бол зөвхөн Хан-Уул дүүргийн I хэсэгт шүү дээ. Хан-Уул дүүргийн XI хороо таван хэсэгтэй юм байна. Үүний дөрвийнх нь асуудлыг шийдвэрлэсэн. Дахин олгох боломжгүй. Нэгдүгээр хэсгийг үлдээсэн. Учир нь энэ хэсгийн газрын асуудал нь их маргаантай. Сүрьеэгийн эмнэлэг, аж ахуйн нэгжүүд, уугуул бус иргэд байгаад байгаа юм.

-Уугуул бус иргэд байгаа гэдгийг нь яаж мэдэв?

-Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авсан. Ажлын хэсэг байгуулсан. Иргэний бүртгэл мэдээллийн төвд иргэн Дорж Вайсанд хэзээнээс эхлэн амьдарч байна вэ гэх мэдээлэл бүгд байдаг. Энэ бол бидний ажлаа явуулах үндэслэл болж байгаа юм. Нөгөөтэйгүүр үүнийг би дур мэдэн хийгээд байгаа юм биш.

Би Дондогт өгнө, Дулмаад өгөхгүй, Чимгээг нэмчихье гэсэн юм байхгүй. Хорооных нь Засаг дарга ийм хүмүүст газар олгох боломжтой гээд албан хүсэлт, хорооны тодорхойлолттойгоо ирүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хорооны тодорхойлолтыг үндэслэж байж гаргасан гэсэн үг. Давхацсан газрыг бол хуулийн дагуу шийдвэрлэнэ. Өөр арга байхгүй.

-Ер нь тусгай хамгаалалттай газарт ингэж газар олгох ёстой юм уу?

-Мэдээж үгүй. Энэ бол буруу. Гэхдээ иргэдийн дунд олон жил бугшсан энэ асуудлыг шийдэх үүднээс газар ашиглах гэрчилгээ олгож эхэлсэн. Яагаад дандаа дарга нар газар авах ёстой гэж. Монголчуудад нэг ийм ойлголт байдаг. Юм хийсэн хүнээ муулдаг, хийгээгүй хүнийг магтдаг.

-Зайсангийн иргэдэд олгож буй газар ашиглах гэрчилгээ таван жилийн хугацаатай. Дараа нь яах вэ?

-Тодорхой зориулалтаар газар ашиглаж байгаа тох^лдолд улс хэзээ ч газраа буцааж авч болно. Одоо бүгд л тийм нөхцөлтэй байгаа. Мөн ямар ч дэд бүтцийн ажил хийж болно. Тэгвэл тухайн газарт байгаа иргэд үг дуугүй газраа чөлөөлж өгөх үүрэгтэй.

БОНХАЖ-ын сзйдтай уупзахаар ирсэн иргэдийн байр суурийг хүргэе.

I хэсгийн оршин суугч З.Мөнхжаргал "Би ХанУул дүүргийн XI хорооны V хэсэгт амьдардаг. Энд 40 гаруй жил болж байна. Гэтэл миний амьдарч байгаа газар 21_М гэх нэртэй компанийн нэр дээр байдаг учир давхацсан гэдэг шалтгаанаар одоо хүртэл 0.5 га газраа ч авч чадахгүй байна. Хэрэв газар ашиглах зөвшөөрөл өгч байгаа юм бол бүгдэд нь олгох ёстой шүү дээ.

Өмнө нь газрын гэрчилгээ авсан иргэдийн дунд бидэнтэй адил шалтгаантай олон хүн бий. Гэтэл ямар хүнд нь газар өгчихөөд ямрыг нь ингэж орхигдуулаад байгаа юм бэ. Богд хаан уулын дархан цаазат газрын захиргаа, хорооныхоо Засаг даргад хандахаар биднийг хүлээж авдаггүй.

Тэр ч байтугай тус компаниас өнгөрсөн есдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө буюу үүрээр дөрвөн цагт нүүрээ халхалсан хэсэг хүн ирж, биднийг хөөж, зарим хүнийг зодсон" гэв.

V хэсгийн оршин суугч Б.Өлзий-Амгалан "Сайд бидний талд ашигтайгаар шийдвэрлэх болно гэж хэллээ. Гэхдээ энэ үгийг ганцхан БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлж байгаа юм биш. Үе үеийн дарга нар бүгд ингэж хэлдэг. Бодит байдал дээр хеөс болон замхардаг. Манайх гэхэд 49 жил болж байна.

Хэзээ, хаана ямар хүмүүс ирж, явж байгаа, ямар компани хэдийнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн гээд бүгдийг л мэднэ. Гэтэл тэнэг хүнтэй ярьж байгаа мэт аашлах юм, дарга нар. Наад компаниуд чинь та нараас өмнө тусгай зөвшөөрлөө авчихсан ч гэх шиг. Гэтэл үнэндээ тэдгээр компани нь хэдэн жил, сар бараг хэдэн хоногийн өмнө л гараад ирдэг" гэсэн бол

IV хэсгийн оршин суугч Ц.Өнөржаргал "Бид олон жил уйгагүй хеөцөлдсөний хүчинд газар ашиглах гэрчилгээ олгох болсон боловч зарим компанитай газрын кадастрын зураг нь давхацсан гэх шалтгаанаар газар ашиглах гэрчилгээ олгохгүй байгаа юм. Гэтэл нэр нүүртэй, мөнгөтэй, манай хороонд амьдардагтүй хүмүүс газар авчихсан байх жишээтэй" гэлээ.