Зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.10.06

Зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ

Иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа зүйл бол орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20-ыг нь төр засаг батлан даах асуудал.

БХБ-ын сайд асан Д.Цогтбаатар энэ ажлыг эхлүүлсэн ч “түүхий” чигээр нь үлдээгээр ажлаа өгсөн. 

Гэхдээ тэрбээр бүх асуудал шийдэгдсэн гэж иргэдэд мэдээлснээс болоод бага сага асуудал үүсээд байгаа. Мөн иргэд энэ шийдвэр нэг мөр шийдэгдэхийг хүлээж, яах бол гэсэн айдастай суугаа нь үнэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Орон сууцны  ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ. Энэ асуудалтай холбоотой маш олон санал манай яаманд ирж байгаа.  Өмнөх сайдын үед гаргасан энэ ажлыг цааш нь үргэлжлүүлж  авч явна. Иймд иргэд “Яах бол” гэж  сандрах хэрэггүй. 

Албан бичиг боловсруулалт болон гэрээн дээр гарын үсэг зурах л үлдээд байгаа. Таван талт гэрээ хийгдэнэ. Энэ гэрээтэй холбоотой техникийн ажлууд явагдаж байна. Зээл олгох арилжааны банкуудтай эцсийн түвшинд ярилцаж шийдвэрлэх асуудлууд бас бий.

/UBS тв/

Гэрээнд гарын үсэг зурах талууд саналаа өгчихвөл хэрэгжээд эхэлнэ. Яамны зүгээс хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Хөгжлийн банк 2016 он хүртэл батлан даалтын 20 хувийг гаргана. 2016 оноос хойш энэ баталгаагаа арилжааны банкуудаар гаргах уу, хөгжлийн банкаараа гаргах уу гэдгийг шийднэ” гэжээ.