БЗД-ийн 12 дугаар хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
БЗД-ийн 12 дугаар хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2015.10.07

БЗД-ийн 12 дугаар хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

БЗД-ийн 12 дугаар хорооны Засаг дарга Н.Мөнхтуяа, ДИТХ-ын төлөөлөгч Ё.Оюунчимэг, Ахмадын зөвлөлийн дарга Л.Оросоо нар  Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан өчигдөр Жанжин клубын Соёлын төв ордонд ахмадууддаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

Энэхүү арга хэмжээ нь БЗД-ийн болон тус хорооны 50 жилийн ойн өдрүүдтэй давхцаж байгаагаараа онцлогтой юм. Энэ үеэр хороондоо олон жил амьдарсан, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр үзүүлсэн өндөр настнуудад БЗД-ийн 50 жилийн ойн медаль мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  Д.Ганхуяг, Д.Арвин нарын гарын бэлгийг гардуулсан байна.  

Дашрамд дуулгахад, тус хороо тав тухтай таатай орчин бүрдүүлэлт, тохижилт үйлчилгээ зэргээрээ Нийслэлийн захирагчийн албанаас анхдагч гэсэн өргөмжлөл болон бусад үйл ажиллагаагаараа хороодуудаасаа тэргүүлж байгаа аж.