Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах ажлын хэсэг байгуулав
2011.01.17

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах ажлын хэсэг байгуулав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн долоо хоногт 05 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулсан байна.


Энэхүү ажлын хэсэг нь иргэний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амьд явах нөхцөлийг баталгаатай бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг өргөтгөх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг оновчтой болгох, Үндсэн хуулийн хамгаалалт, хяналтыг бэхжүүлэх, Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт зэрэг асуудлаар   иргэд, төрийн  байгууллага, эрдэмтэн судлаачид, олон нийтийн зүгээс гарч байгаа саналыг судлан үзэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд ажиллах юм байна. Мөн санал боловсруулахдаа иргэд, улс төрийн нам, олон нийтийн байгууллагын оролцоог хангаж, тэдгээрээс санал бодлоо илэрхийлэх боломжийг олгон, нийтэд ил тод мэдээлж  байх үүрэгтэй бөгөөд саналыг 2011 оны 5 дугаар сарын 01-ний дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлбэрээр танилцуулах үүрэгтэй ажээ.

УИХ-ын даргын захирамжаар дараах хүмүүс ажлын хэсэгт орсон байна.
Н.Энхболд                                -Улсын Их Хурлын дэд дарга

Г.Батхүү                                    -Улсын Их Хурлын дэд дарга

Д.Одбаяр                                  -Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга

Д.Лүндээжанцан                        -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч

Ч.Сайханбилэг                          -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн ахлагч

С.Оюун                                     -Улсын Их Хурлын гишүүн, ИЗН-ын дарга

Д.Энхбат                                   -Улсын Их Хурлын гишүүн, МНН-ын дарга

Д.Балдан-Очир                         -Улсын Их Хурлын гишүүн

Н.Батбаяр                                 -Улсын Их Хурлын гишүүн

Э.Бат-Үүл                                  -Улсын Их Хурлын гишүүн

С.Баяр                                      -Улсын Их Хурлын гишүүн

С.Баярцогт                                   -Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд

Р.Гончигдорж                            -Улсын Их Хурлын гишүүн

Д.Дамба-Очир                           -Улсын Их Хурлын гишүүн

Х.Жекей                                    -Улсын Их Хурлын гишүүн

Ц.Мөнх-Оргил                           -Улсын Их Хурлын гишүүн

Ц.Нямдорж                                  -Улсын Их Хурлын гишүүн, Хууль

зүй, дотоод хэргийн сайд

 

Р.Раш                                           -Улсын Их Хурлын гишүүн

 

Х.Тэмүүжин                               -Улсын Их Хурлын гишүүн

Д.Тэрбишдагва                         -Улсын Их Хурлын гишүүн

Ө.Энхтүвшин                            -Улсын Их Хурлын гишүүн

П.Цагаан                                   -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

Ж.Нарантуяа                             -Улсын Их Хурлын даргын зөвлөх

Т.Билэгт                                    -Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Ц.Энхбат                                   -Төв аймгийн Засаг дарга

Б.Энхтүвшин                             -Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч

Б.Чимид                                    - Шинжлэх Ухааны Академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн захирал

Г.Чулуунбаатар                         -Удирдлагын Академийн захирал

С.Төмөр-Очир                            -Монгол Улсын Их Сургуулийн захирал

С.Нарангэрэл                            -Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал

Н.Баяртсайхан                          -Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч

С.Ганбаатар                              -Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч

Ц.Зоригтбаатар                         -Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч

Б.Лхагважав                              -Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн

Б.Мижид                                   -Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн

Л.Нямсамбуу                           -Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч

Ж.Цэндсүрэн                            -Монголын Ахмадын холбооны Ерөнхийлөгч

Ж.Эрдэнэчимэг                         -Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.