“Аудит Кап”-2015 тэмцээн боллоо
2015.10.14

“Аудит Кап”-2015 тэмцээнд 200 гаруй тамирчид оролцож байна

“BDO аудит” ХХК, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт “Аудит Кап”-2015 тэмцээнийг зохион байгууллаа.

Аж ахуй нэгжүүдийн манаач хийж цэвэр тунгалаг алдаа эндэгдэлгүй ажиллахад туслалцаа үзүүлдэг аудитын 200 орчим компани үйл ажиллагаа явуулдаг. Тэд жилдээ нэг удаа цуглаж “Аудит Кап” тэмцээнийг зохион байгуулдаг байна. Хөлс хүч, авхаалж самбай, хамтын ажиллагааны нэгдэл болсон энэ тэмцээнд энэ жил үйл ажиллагаа нь өргөн дэлгэр 20 компани 15 багын 200 гаруй тамирчид өрсөлдлөө.

“BDO аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтансүх: Тэмцээн нь аудитын компаниудын хооронд жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг. Энэ жил 14 дэх удаагийн тэмцээн болж байгаа. Энэ нь аудитын компанид ажилладаг нийт ажилтан албан хаагчдад нэг өдрийг спортоор нөхөрсөг өрсөлдөж, спортлог өнгөрөөх зорилготой. Мөн таницаж, нөхөрлөх боломжийг олгодог юм.

Сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, валейбол гэсэн дөрвөн төрлөөр бүтэн нэг өдрийн турш баг тамирчид өрсөлддөг. Жилээс жилд зохион байгуулалт болоод оролцох аж ахуй нэгжийн тоо нэмэгдэж байгаа юм.