Эмнэлэг, эмийн сан руу гүйхээс нэг алхмын өмнө
2015.10.19

Эмнэлэг, эмийн сан руу гүйхээс нэг алхмын өмнө

Даатгалын мөнгийг дараа биш одоо ашиглая.

Би улсад ажиллаад 10 жил болж байна. Ажиллах хугацаандаа хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, цалингаасаа  2 хувийг сар бүр суутгуулдаг. Гэтэл төлсөн татварынхаа хэдэн хувийг нийгмийн даатгалын сангаас эргүүлэн авч, эрүүл мэнддээ зориулаад байна вэ?”                                                                                      Энэ бол бодит байдал.

Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлж буй иргэд үр ашгийг хүртэх нь ховор. Эрүүл аж төрөх дадал хэвшилгүй, энэ чиглэлийн мэдлэг боловсрол дутмаг, завгүй, залхуу олон хүн байна. Энэ бүхэн ямар сөрөг үр дагавартай вэ?

Таргалалт (Монголд)

Эрүүл байх талаар зохих түвшинд мэдлэгтэй бол өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчин эмгэгт өртөхгүй байх бүрэн боломжтой.

Хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй (зураг 1)

Гурван хүн тутмын нэг нь тарган (зураг 2)

 (зураг 1)

 (зураг 2)

Бие бялдрын хувьд өв тэгш байх шаардлагатай цэрэг, цагдаагийн албан тушаалтнуудын дунд таргалалт их байна.

Таргалалт юунд хүргэх вэ?

-Цус харвах, зүрхний шигдээс болох магадлалтай.

-Хорт хавдар үүсэх хүчин зүйл болно.

Монголд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөн нас барсан хүмүүс нийт барагсдын 80 гаруй хувийг эзэлдэг.

                                                                                                                         

График 1            Эх сурвалж: Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг

   

2000 онд дэлхийн хүн амын нас баралтын 60 хувийг халдварт бус өвчин эзэлж байсан.

2012 онд 68 хувь болж өсчээ. Түүний дотор зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, уушигны архаг өвчин тэргүүлж байна.

 

Эх сурвалж: ДЭМБ, 2012 он

Гол гурван шалтгаан:

  1. Буруу хооллолт
  2. Амьдралын буруу дадал, зуршил
  3. Хөдөлгөөний дутагдал

Тухайлбал оюутнуудын хооллолтын хувьд л  гэхэд 18 хувь нь буруу хооллодог, 84 хувь нь  тогтмол бус, 54 хувь нь өглөөний цайгаа уудаггүй гэсэн судалгааны дүн бий.

Хөдөлгөөний дутагдал ямар эрсдэлтэй вэ?

Ажил эрхэлж буй хүмүүсийн дийлэнх хувь нь суудлын ажил эрхэлдэг нь хөдөлгөөний дутагдалд орох үндсэн хүчин зүйл болдог.

Хөдөлгөөний дутагдал буюу суудлын өвчин нь дэлхийн өвчлөлийн тэргүүлэх 4 дэх эрсдэлт хүчин зүйл.

Хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчин, хувиар                                   Эх сурвалж: emch.mn

 Хөдөлгөөний дутагдлаас яаж ангижрах вэ?

Хөдөлгөөний дутагдлаас гарах, түүнээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга бол эрчимтэй хөдөлгөөн, зөв хооллолт. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, томоохон спорт заалнууд, фитнес клубууд хүний хөл тасрахгүй байна. Энэ бол эерэг өөрчлөлт.

-Гэртээ, ажилдаа дасгал хийх                         Онлайнд тавигдсан мэргэжлийн багшийн дасгалыг дууриаж, даган хийж болох юм.

-Сунаж мөргөх                                      Биеийн ихэнх хэсэг тэр дундаа нуруу сайн ажиллана.

-Өдөрт 3-4 км газар явган алхах -  Алхаад марш, гэхдээ ядартлаа биш.

-Ямар нэгэн спортоор хичээллэх-   Жишээ нь, бүжиг Хөгжилтэй,хэмнэлтэйгээр хөдлөх боломж

-Усанд сэлэх - Өөр ертөнц, өвөрмөц мэдрэмж

-Гүйх  -Гэнэт биш аажмаар биеэ дасга

-Дугуй унах- Эрүүл бас хэмнэлттэй

- Фитнесээр хичээллэх-Бие бялдрын өв тэгш хөгжил

Эдгээр арга нь өөр, өөрийн давуу талтай. Тухайлбал, фитнес. Залуучууд бие бялдараа хөгжүүлэхээр фитнес төвд очдог бол дунд болон ахмад насныхан хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор эрчимтэй хичээллэдэг. Фитнесээр тогтмол хичээллэснээр илүүдэл жингүй болж, бодисын солилцоо сайжирч, нэмж таргалахгүй зэрэг ач холбогдолтой.

"Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь өвчилсний дараах эмчилгээнээс бага мөнгө зарцуулна."

Энэ мэтчилэн спортоор хичээллэхэд шаардлагатай мөнгийг даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог бол иргэдэд тустай.  

Тэд яадаг вэ?

Тэд бодлогоо даатгуулагчаа өвтгөхгүй байхад чиглүүлдэг. Европын зарим оронд тамхинаас гарах эмчилгээ хийлгэсэн даатгуулагчийн зардлыг даатгалын сангаас төлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд зориулж гэртээ гүйлтийн зам авбал хөнгөлөлт үзүүлдэг.

БНСУ-ын хувьд түр оршин сууж буй гадаадын иргэн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчилгээний зардлын тооцооны баримт, өвчний түүх зэргийг сайтар хадгалж, даатгалын сангаас эмчилгээний зардлаа нэхэмжлэх боломж бүрдүүлдэг.

Бид яадаг вэ?

Бид эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, оношилгоонд зориулж жилд 1 328 000 төгрөг авах эрхтэй. Энэ нь маш чирэгдэлтэй. Хүн өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд явуулж буй арга хэмжээ, бодлого дутмаг.

-Бид эмнэлэг, эмийн сан руу гүймээргүй байна.

-Гэр бүл, ажил, мэдлэг боловсролдоо анхаарч, чөлөөт цагаа зөв, идэвхитэй өнгөрүүлж, эрүүл аж төрөх дадал хэвшилтэй болоход зориулмаар байна.