Ө.Энхтүвшин: Сонгуулийн хуулийг заавал шинэчлэн батлах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2011.06.28

Ө.Энхтүвшин: Сонгуулийн хуулийг заавал шинэчлэн батлах хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, дэд дарга Су.Батболд, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэл дарга Л.Гантөмөр нар өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчтэй уулзав. Тэд Сонгуулийн хуулийг энэ хаврын чуулган завсарлахаас өмнө батлах хэрэгтэй гэсэн чиглэл авчээ. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сонгуулийн хуулийг заавал шинэчлэн батлах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хоёр бүлгийн ажлын хэсэг баасан гаригт хоёр удаа хуралдсан ч сонгуулийн хуулийн талаар тодорхой зөвшилцөлд хүрээгүй. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

-Ажлын хэсгийн хурлаар юу ярилцсан бэ. Зөвшилцөл урагшилсан уу?

-Намайг бүлгийн даргаар томилогдохоос өмнө ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Үүнээс хойШ мөн хоёр удаа хуралдлаа. Бид Ардчилсан намын бүлэгт тодорхой санал тавьсан. Тэр саналыг тус намын бүлэг ирэх даваа гаригийн хуралдаанаараа хэлэлцээд, хариу өгье гэсэн. Бид сонгуулийнхаа хуулийг яаралтай батлах саналтай байгаа. Ирэх сарын 1-нд хаврын чуулган завсарлах хуультай. Түүнээс өмнө шийдэх гол асуудал бол У ИХ-ын Сонгуулийн тухай хууль мөн.

-Ардчилсан намын бүлэгт ямар саналууд тавьсан бэ. Тэд хүлээж авах болов уу?

-Хоёр намын бүлэг саналаа нэгтгэж гаргах ёстой. Ардчилсан намын бүлгээс өмнө нь нэг санал тавьсан, түүнийг нь бид хэлэлцэж байгаад зөрүүлээд санал тавьсан. Хоёр талаас хэлэлцэж тохирсон зүйл ажлын хэсгийн хүрээндээ нэг санал тавьчхаад түүнийгээ хэвлэл мэдээллээр ярих хэрэггүй гэж үзсэн. Хэвлэл мэдээллээр цацчихаар сонгуулийн хуулийг шуурхайлахад хүндрэл учирч байна. Тиймээс хоёр талдаа санал  тавъя, бүлгийн хуралдаанаар хэлэлцье гэж тохирсон. Зөвшилцсөн асуудлаа хэвлэлийнхэнд мэдээлэхээр болсон ч одоохондоо ямар санал тавьсныг хэлэх боломжгүй.

-Холимог тогтолцоон дотор танай бүлгээс саналболгож буй мажоритардавамгайлсан хувилбарыгөөрчилсөнүү?

-Мажоритар голлосон санал хэвээр байгаа. Аль аль талаасаа санал тавьж байна. Тэгж байж нэгдсэн ойлголцолд хүрнэ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн 95 хувийг үндсэндээ шийдсэн. Үлд-сэн хоёр, гурван асуудлыг шийдэх цаг ойрхон гэж харж байгаа.

-Хоёр намын бүлэг улс төрийн шийдвэр гаргах зургаан асуудлаар зөвшилцөх шаардлагатай байгаа. Алийг нь ч шийдээгүй гэсэн үг үү?

-Зургаагаас гурвыг нь дараа шийдэж болно. Хамгийн гол зарчмын шийдэх асуудал гурав байна. Холимог хувилбарт хоёр намын бүлэг тогтчихсон. Харин холимог дотор ихэнх хувь нь мажориатар байх уу, пропорцианаль байхуу гэдэгт ойлголцох шаардлагатай. Гурав дахь нь хүнийг дугуйлах уу, намыг дугуйлах уу гэдэг асуудал. Эдгээрийг шийдчихвэл дараагийн асуудлыг төвөггүй шийднэ. Эмэгтэйчүүдийн квот, босго хувь, цөөнхийн төлөөлөл зэргийг дараа нь шийдэх бололцоотой.

-УИХ-ын ажил гацчихаад. Зөвхөн хоёр намын бүлгийн зөвшилцлөөс шалтгаалж хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэн шийдэж чадахгүй байна. Парламентын ажил хэзээ хэвийн болох вэ?

-Зөвхөн сонгуулийн хуультай бүх асуудлаа холбоод хуралдаа орохгүй байж болохгүй гэдэг санал тавьсан. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийнхэн байр сууриа ойртуулахын төлөө шахуу ажиллая. Гэхдээ УИХ-ын чуулган хуралдаанаа үргэлжлүүлээд бусад асуудлаа хэлэлцэхгүй бол хугацаа бага байгааг хэлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.