ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын төсвийг бүрэн дэмжиж байна
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.10.22

ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын төсвийг бүрэн дэмжиж байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

- Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед улсын төсөв ямархуу байгааг ойлгож байна. Гэхдээ хойшлуулж боломгүй, зайлшгүй төсвийн зарцуулалтын нэг нь эрүүл мэндийн салбарын асуудал. Манай улсын иргэдийн хавдрын өвчлөл дэлхийд дээгүүрт ордог. Элэгний хорт хавдрын өвчлөлөөр нэгд, ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар хоёрдугаарт бичигдсэн байх жишээтэй.

Өмнө нь бид аймаг, сумдад соёлын төв гэхчилэн цөөхөн хүнд үйлчлэх объект барьсан. Тэгсэн мөртлөө улсын хэмжээний гурван сая хүний эрүүл мэндтэй холбоотой ажлын төсөв хөрөнгийг танаж байгаа нь буруу. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын төсөв яригдаж байгаа ч би хувьдаа бүрэн дэмжиж байгаа. Яагаад гэвэл Австрийн засгийн газраас ХСҮТ дээр томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Бид байраа бэлдсэн байх ёстой. Мөн улсад ганцхан байдаг ХСҮТ дээр хамгийн гол тоног төхөөрөмж болох МРI аппарат байхгүй байгаа нь байж болшгүй зүйл болчихоод байна.

Манайд ийм аппарат байхгүйгээс болж иргэд маань орон байраа зарж үрэн байж гадагшаа явдаг. Үндсэн хууль болох-Эрүүл мэндмйн тухай хуульд иргэдийн эрүүл мэндийн төрийн онцгой анхааралд байна гэж заасан. Тиймээс уг асуудлыг хариуцсан шиг хариуцах ёстой. Шинэ эрүүл мэндийн хуулиар нэлээн олон  төрлиин хавдрын эмчилгээг даатгалд хамруулсан. Өөрөөр хэлбэл, туяаны эмчилгээ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ зэргийг даатгалд хамруулсан Тэгэхээр яваандаа аймаг сум, дүүргүүдэд хавдрын тасаг нээгдэх боломжтой болж байгаа юм. Ер нь бид эрүүл мэндийн нэг онцлогийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Эрүүл мэндээс бусад зүйл дээр бидэнд сонголт байдаг. Орон сууцгүй бол хашаа, байшинд амьдарч болж байна. Машингүй бол автобусаар явж болно. Харин эрүүл мэндэд ямар ч сонголт байдаггүй болохоор төрөөс онцгой анхаарал тавих ёстой.