Импортын архины онцгой албан татварыг бууруулна
Төсвийн байнгын хороо
2015.10.22

Импортын архины онцгой албан татварыг бууруулна

Засгийн газраас импортын архины онцгой албан татварыг бууруулах санал гаргасны дагуу Төсвийн байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүдийн саналыг онцолж байна.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард ам.долларын ханшийг 1450 төгрөгөөр тавьснаас болж архи, тамхины татвар 25 хувиар буурсан. 2014 онд 320 гаруй төгрөг архи, тамхины татвараас төсөвт ордог байсан бол энэ онд татвар буурснаас болж энэ мөнгө 60 тэрбумаар багасч 260 тэрбум төгрөг орсон. Татвар буурлаа гээд архи үйлдвэрлэгчид үнээ бууруулаагүй. 60 тэрбум төгрөг архи, тамхи үйлдвэрлэгчдийн халаа-санд цэвэр ашиг болж үлдсэн. Одоо импортлогчдод дахиад татвар бууруулж өгнө гэж ярих юм. Дотоодын архины онцгой албан татварыг нэмж, импор-тын архины татварыг бууруулж, дунджаар нь тоггооё. Тэгвэл 20-30 тэрбум төгрөг энэ оны төсөвт оруулах боломжтой болно.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Хэрэв импортын архи, дарсны онцгой албан татварыг бууруулах юм бол дотоодын архи, дарсны борлуулалт буурна. Архины борлуулалтыг бодоод импортын онцгой албан татварыг бууруулахгүй, дотоодын архины онцгой албан татварыг нэмье.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ асуудлыг нухацгайхан яривал яасан юм бэ. УИХ жилд хоёр удаа архины онцгой албан татварыг хөнгөлөх арга хэмжээ авах гэж байгаа юм уу. Өмнөх хөнгөлөлт чинь бараг 30 хувийн хөнгөлөлт байсан шүү. Тэгээд одоо дахиад ийм юм яриад сууж байдаг. Ингэснээр архичдын тоо л өснө. Өөр сайн зүйл байхгүй. Цалин тэтгэвэр нэмж чадахгүй, төрийн албан хаагчдын цалин хасна гэсэн мөртлөө онцгой албан татвараас орж ирэх байсан 100 гаруй тэрбум төгрөгийг байхгүй болгож байна шүү дээ гэв.

Төсвийн байнгын хорооны хурал дээр импортын архины онцгой албан татварыг бууруулахыг хамгийн их эсэргүүцсэн хүн нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг байлаа. УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газрын хувьд импортын архи, тамхинд нощуулах онцгой албан татварын хувь хэмжээг ямар байдлаар тогтоовол зохистой вэ гэдгийг өнгөрсөн хавраас хойш тодорхой тооцоо судалгаа хийсний үндсэн дээр хамгийн боломжит хувилбар нь энэ юм байна гэж тогтсон.

Татвар нэмэх асуудлыг хүчээр шийдэж болохгүй. Засгийн газрын хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд өнгөрсөн наймдугаар сард импортын бараанд ногдуулах Гаалийн татварт өөрчлөлт оруулж, зарим барааны татварыг 40 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ удаад онцгой албан татварт өөрчлөлт оруулахаар болсон нь аль нэг улсын юм уу, аль нэг компанийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хийсэн ажил биш.

Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагатай байгуулсан гэрээнийхээ хүрээнд хийж буй зохицуулалт” гэсэн тайлбар хийхэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Дэлхийн худалдааны байгууллагын нэрийг барьж ийм асуудал ярих хэрэггүй. ДЭМБ, Дэлхийн худалдааны байгууллага хоёр сүүлийн арван жил олон удаагийн яриа хэлэлцээ хийсний үр дүнд архи, тамхитай холбоотой асуудлаар ийм шаардлага тавихаа больсон.

Татвар 10 хувиар нэмэхэд хэрэглээ 10 хувиар буурдаг гэсэн судалгаа байдаг учраас ДЭМБ архи, тамхины татварыг шат дараалалтайгаар нэмэхийг зөвлөдөг” хэмээн сөргөддсөн. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт “Одоо импортын архинууд ямар үнэтэй байгаа билээ. Дотоодын архины татварыг нэмж, импортынхтой адилхан болговол хэрэгаэгчид тийм өндөр үнээр архи авах хэрэгтэй болно. Ингэвэл хуурамч архи гарна, татвараас зугтагчид нэмэгдэнэ” гэхэд Л.Эрдэнэчимэг гишүүн үгийг нь тасалж, “Чи Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байж болиоч. Дээр тамхин дээр яалаа, одоо архин дээр яаж байна” хэмээснээр хоёр гишүүн ширүүхэн маргалдаж харагдсан.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн гаргасан “Импортын архины онцгой албан татварыг бууруулахгүйгээр дотоодын архины ОАТ-ыг нэмэгдүүлж, татварыг ижил тэнцүү болгоё”, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн гаргасан “25-40 градусын хатуулагтай нэг литр архинд найман мянган төгрөг, 40 градусын хатуулагтай нэг литр архинд 17,5 мянган төгрөг, коньяк, вискинд 19,5 төгрөгийн татвар тогтооё” гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад олонхийн дэмжлэг авч чадсангүй. Хуулийн төсөл Засгийн газрын оруулж ирсэн импортын архины онцгой албан татварыг бууруулж, дотоодын архиныхтай ижил түвшинд аваачна гэсэн агуулгатайгаар нэгдсэн чуулган руу шилжив.