Онцгой байдлын алба музейтэй болно
Онцгой байдлын ерөнхий газар
2015.10.23

Онцгой байдлын алба музейтэй болно

Онцгой байдлын ерөнхий газраас Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон түүний үндэс суурь болсон Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн байгууллагуудын түүхэн замнал, эд өлгийг судалгаа хийн сурвалжлан олж, хадгалан хамгаалж олон нийтийн хүртээл болгон дэлгэн үзүүлэх, Онцгой байдлын үйл ажиллагааг сурталчлах, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор өөрсдийн музейтэй болох ажилд ханцуй шамлах болжээ.

Уг музейд онцгой байдлын албаныхны өнгөрсөн, одоо, ирээдүйн замналыг дэлгэн тавих юм. Одоогоор бэлтгэл ажилдаа ороод байгаа бөгөөд энэ ажилд тус албаны алба хаагчид, анги байгууллагууд, үе үеийн ахмадуудыг идэвхтэй оролцохыг уриалж байгаа аж.