УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.10.26

Монголын эдийн засаг унаж дуусаагүй байна

"АСУУХ ЭРХ" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцож байна.

УИХ-ын гишүүд Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед байр сууриа идэвхитэй илэрхийлж байна. Бидний хувьд бас гишүүдийн байр суурийг нам эвсэл харгалзахгүй сонсохыг хичээж байна. Таны хувьд 2016 оны реформын хэмжээнд орж ирсэн гэж яригдаад байгаа төсвийн төсөлд байр суурь ямар байгаа бэ? Үнэхээр реформын хэмжээнд хүрч байна уу?

 -Үндсэндээ өнгөрсөн дөрвөн жилийг дүгнэнэ гэсэн үг. Ийм онцлогтой төсөв мөнгөний бодлого орж ирж байна. Реформын чанартай гэдэг дээр санал нийлэхгүй, реформ биш. Эдийн засгийн нөхцөл байдал уналттай холбоотой төсөл. Монгол банкнаас оруулж ирж байгаа шинэ тэнцвэрийн бодлого гэж яриад байгаа.

Гэвч шулуухан хэлэхэд энэ бол уналт. Уналтын дараах нөхцөл байдлыг шинэ тэнцвэр гэж яриад байгаа. Тэгэхээр уналт бол зайлшгүй гэдгийг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Тэгэхээр уналтын дараа Монгол улс төсөв санхүүжилтээр дамжуулан ямар үйл ажиллагаа явуулах бэ гэдгийг тусгаж байгаа юм. Реформ гэдэг нь уул нь өөрчлөлт, шинэчлэлт шүү дээ.

 Уналтын үеийн төсөв хэр байгаа олсон бэ?

-Нөхцөл байдлыг үнэлж байгаа нь зүйтэй боловч арга хэмжээ нь төлөвлөсөн тооцсон зүйл дутуу байна. Тухайлбал 2012 онтой харьцуулахад ихэссэн төрийн албаны том бүтцийг тэр түвшинд нь агшааж чадсангүй, зардлаа хумиж чадсангүй. Гол нь уналт яагаад бий болов, уналтын дараа яах бэ гэсэн бодлогын зүйл нь дутуу байна. Дахиад зээлээр аргацаах, засгийн газрын өрийг нэмэгдүүлэх, засгийн газрын бонд дахин гаргах, байгаа хөрөнгөө хувьчилах, бий болгосон бүтэцтэй зарцуулахаар оруулж ирлээ.

Бидний алдаа юунд байна гэдгийг оруулж ирвэл их сайн. Нэгэнт бодитой бий болсон томоохон сорилт буюу уналт. Үүнийг ард түмэнд бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй, нууж болохгүй. Учир нь улсын төсөв, мөнгөний бодлого бол ирэх онуудын иргэдийн амьдрал шүү дээ. Бодитой мэдээлэл өгвөл ард иргэд болон аж ахуйн нэгжүүд өөрсдийн төлөвлөгөөг гаргана. Дагаж зохицуулах ёстой. Гэтэл хэт өөдрөг буруу төсөөллүүдийг олон удаа тасралтгүй өгч байснаас үр дүн нь сөрөг гарлаа шүү дээ. Өнгөрсөн хугцаанд Монголын түүхэнд байгаагүй их мөнгийг захиран зарцууллаа. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...