"Улаанбаатарчууд уншиж байна" аян үргэлжилсээр
"Улаанбаатарчууд уншиж байна" аян үргэлжилсээр
2015.10.29

"Улаанбаатарчууд уншиж байна" аян үргэлжилсээр

ийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатарчууд уншюк байна” ном ханднвлах нэг сарын аяныг зохион байгуулж байна.

Энэхүү аяныг Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд НИТХ-аас аяныг дэмжиж хамтран оролцож байгаа юм. '‘Улаанбаатарчууд уншиж байна” аяны хүрээнд гурван байгууллага 1000 орчим ном хандивласан бол НИТХ-ын Ажлын албанаас Улаанбаатар хотын төв номын санд 249 ширхэг ном хандивласан юм.

Эдгээр номуудын 140 гаруйг нь НИТХ-ын дарга Д.Баттулга бэлэглэсэн аж. “Улаанбаатарчууд уншиж байна” аян арваннэгдүгээр сарын 07-ныг хүртэл нийслэл хот даяар үргэлжилнэ.

Ингээд Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал С.Соёмбобаатараас аяны талаар зарим зүйлийг тодрууллаа.

С.Соёмбобаатар: Энэ удаагийн аян их өргөн далайцтай болж байна

-Нийслэдийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн хүрээнд “Улаанбаатарчууд уншиж байна” аяныг зохион байгуулж байна. Аяны талаархи мэдээллийг манай уншигчдад өгөхгүй юу?

-Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа энэ удаагийн аян их өргөн далайцтай болж байна. Зөвхөн албан байгууллагууд биш иргэд ч идэвхтэй оролцож, өнгөрсөн долоо хоногт гэхэд л 1000 гаруй ном ирээд байна.

-Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хэчнээн номтой вэ. Номын фондоо арвижуулахын тулд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Манай номын сан 400 гаруй мянган боть номтой. Хандивын аян зохион байгуулах, ном солилцох, ном худалдан авах гэсэн гурван аргаар номын фондоо нэмэгдүүлдэг. Мөн хандив, солилцооны аргуудыг ч хэрэглэх тохиолдол бий. Үүнээс гадна гадаадад байгаа монгол иргэдтэйгээ холбогдож ном солилпдог. Хамгийн сүүлд гэхэд л Лос Анжелес хотод байгаа  монголчуудтай холбогдож ном солилцож байна.

Тэндээс бидэнд 200 гаруй англи хэл дээрх ном явуулсан. Бид хариуд нь Хүүхдийн уншлагын танхимд тавигдах номууд явуулахаар бэлтгэж байна. Учир нь гадаадад байгаа монголчууд маань хүүхдийнхээ эх хэлийг мартуулахгүй байх тал дээр анхаарч эндээс ном захиж, солилцох тохиолдол их байдаг.

-Улаанбаатар хотын номын санд жилдээ хэчнээн ном худалдаж авах төсөв батлагддаг юм бол. Хэрэгцээтэй номоо авахад төсөв чинь хүрдэг үү?

-Манайд жилдээ ном худалдаж авахад 30 сая төгрөгийн төсөв баталж өгдөг. Энэ нь шаардтагатай номоо худалдаж авахад хүрэлцдэггүй. Манай номын сан төв салбараасаа гадна дөрвөн салбартай болохоор нэг номоос 10 гаруй хувийг худапдаж авах шаардлагатай байдаг. Хүссэн хэмжээндээ эрэлт хэрэгцээгээ хангасан ном авч чаддаггүй учраас хандив, солилцооны аргуудыг хэрэглэдэг.