МХХ-ны төлөөллүүд “Монгол-Хятадын анхдугаар экспо”-д амжилттай оролцлоо
МХХ-ны төлөөллүүд
2015.10.30

МХХ-ны төлөөллүүд “Монгол-Хятадын анхдугаар экспо”-д амжилттай оролцлоо

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд Монгол-Хятад хоёр улсын хамтарсан анхдугаар удаагийн ЭКСПО 2015 оны 10 дугаар сарын 23-27-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдлаа.

   Монголоос 1800 гаруй, Хятадаас 7500 гаруй төлөөлөл оролцсон анхдугаар экспо хоёр орны эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэх гарцыг эрэлхийлсэн форумаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан гээд бүхий л салбар дахь ололтоосоо харилцан туршлага солилцож,бизнесийн харилцаа тогтоох, шинэ түншлэлийг бий болгож, хамтын ажиллагаагааа өргөжүүлэх шийдэл болж чадсан юм.

   Энэхүү арга хэмжээнд МХХолбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Удирдах зөвлөлийн гишүүд, Ажлын алба,  Гишүүн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл амжилттай оролцлоо.