"Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье" аян нээлтээ хийлээ
“Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аян
2015.11.03

"Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье" аян нээлтээ хийлээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр 12 сарын 3-ыг угтаж ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого, шинэчлэлийн хэрэгжилт” үндэсний II чуулган, “Бүх   нийтийн   хүртээмжийг   хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам,   Сэргээн   засалт,   хөгжлийн   үндэсний   төв   болон   Хөгжлийн   бэрхшээлтэй иргэдийн   төрийн   бус   байгууллагууд   хамтран   зохион   байгуулж байна.

Сарын аяны нээлт СЗХҮТ-ийн хурлын зааланд дөнгөж сая эхэллээ. Нээлтэд ХАХНХ сайд С.Эрдэнэ, СЗХҮТ-ийн дарга Б.Нарантуяа, СЗХҮТ-ийн дэд дарга Т.Мөнх-Очир, ХАХНХЯ –ны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д Амарсанаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан хэлтсийн дарга Т.Батдулам, Төрийн бус байгууллагын төлөөллүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож байна.

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас 1992  оноос эхлэн жил бүрийн 12   дугаарсарын   3-ны   өдрийг   Хөгжлийн   бэрхшээлтэй   хүмүүсийн   эрхийг   хамгаалах   өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж иржээ.

Хөгжлийн бэрхшээлтэй   иргэдийн,   эрх,  хөгжил,   хамгааллын   талаарх төрөөс   баримтлах бодлого,   хөгжлийн   бэрхшээлтэй   хүмүүсийн   эрхийн   тухай   конвенц,   Инчеоны стратеги   зэрэгт   нэгдэн   орсон   олон   улсын   гэрээгээр   хүлээсэн   үүргээ   биелүүлэх чиглэлээр   нийгэм,   олон   нийт,   хөгжлийн   бэрхшээлтэй   иргэдэд   хандсан   олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Сарын аяны үйл ажиллагааг эхлүүлэн ХБИ-дэд ээлтэй Төрийн болон төрийн бус   байгууллага,   аж   ахуйн   нэгжүүдэд   хүндэтгэл   үзүүлэх   “Талархалын   цуваа”-г аялуулж,   дэмжлэг   туслалцаа   үзүүлж,   хамтран   ажилласан   байгууллагуудыг алдаршуулан   төр,   иргэний   нийгмийн   байгууллагуудаас   хүндэтгэл   илэрхийлэн,талархал гардуулах аж.

“Бүх   нийтийн   хүртээмжийг   хангаж,   чадавхыг   дээшлүүлье”   сарын   аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх, хөгжлийг дэмжсэн хууль эрх   зүйн   шинэчлэлийн   талаарх   хэлэлцүүлэг,  уулзалтууд   зохион   байгуулагдаж,хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох нөлөөллийн ажлууд,   хөгжлийн   бэрхшээлтэй   иргэдийн  нийгмийн   идэвх   оролцоог   сайжруулах сургалт,  уулзалт,  өдөрлөг   явагдаж,   нийгэм   олон  нийтэд   хөгжлийн   бэрхшээлтэй иргэдийн   талаарх  ойлголт   хандлагыг   зөв   төлөвшүүлэх ажлууд  хийгдэх ажээ.