Төмөр зам баригдах нь Монгол улсын тэргүүний зорилго
2015.11.04

Төмөр зам баригдах нь Монгол улсын тэргүүний зорилго

2007 онд Монгол улсын засгийн газраас шинэ төмөр зам буюу Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” компаниар хийлгэхээр сонгон шалгаруулалтыг хийж, гэрээ хэлэлцээр явагдсан.

Тухайн үед улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй 19 жилийн дараа 51 хувийг төрд шилжүүлэн өгөх гэрээ хийгдэж 2015 оны 10 сард төмөр зам бүрэн баригдан зүгшрүүлэлтийн ажил хийгдэж байх ёстой байсан юм.  Төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө гаргахгүй бүтээн байгуулалтын ажил хийх боломжтой байсан боловч төрийн мөнгөөр хийнэ хэмээн тухайн үеийн зам тээврийн яамны удирдлага үзэж улмаар 2012 онд эхэлсэн. Хэрвээ бизнесийн энэ төслийг богино хугацаанд хийж чадсан бол Монгол улс хангаллтай хэмжээний ашиг олох байсан хэмээн уул уурхайн салбарынхан үзэж байна.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Хувийн хэвшлээр хийлгээд хөрөнгө мөнгийг нь гаргаад явах нь илүү зөв хувилбар л даа.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамба: Уул уурхайн бүтээгдэхүүн алтнаас бусад нь их хэмжээний тээвэр шаарддаг. Овор ихтэй ачаа байдаг. Тээвэрлэлтийн асуудлыг шийдэх нь Монгол улсад маш чухал. Тэр дундаа нүүрс, зэс, жоншний салбарт тээврийг яаралтай шийдэх шаардлагатай. Бид олон жил ярилаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...