БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.11.05

Ерөнхий боловсролын сургуулиудад тэтгэлэг өгнө

БСШУЯ-аас Дэлхийн банкны дэмжлэгээр Монголын бага сургуулийн хүүхэд бүрт чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэх, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих уг төсөл нь сургууль бүрийг эх хэл, математик ба байгалийн ухааны хичээлийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын чанарын үнэлгээг зохион байгуулах, бага ангийн багш бэлтгэх ба мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгоход зориулагдах юм.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр: Хүүхэд бүрийн хөгжлийн мэдлэг чадвар нь онлайн хэлбэрээр гарч ирхээрээ онцлогтой. Нэгдүгээр ангид хүүхэд ямар түвшинд сурч байсан нь ганцхан журнал дээр байдаг байсан бол одоо онлайн орчинд хүүхэд бүрийн хөгжлийн хандлагыг тодорхойлох боломжтой болно. Сургууль өөрийн онцлог хүүхэд бүрээ хөгжүүлэхийн тулд бидэнд ийм тоноглол, төхөөрөмж, сургалтын боломж байна гэдгийг яаманд ирүүлнэ. Саналыг үндэслэн сургуулийн онцлогт тохирсон тэтгэлэг олгохоороо онцлогтой. 2000 доллараас эхэлнэ. Энэ бол 4-5 сая төгрөг үүнийг хэдэн удаа ч авч болно.

Дэлхийн банкны санхүүжилттай энэ төслөөр дунд сургуулиудын дунд тэтгэлэгт хөтөлбөр эхлүүллээ. Сургалтын хөтөлбөрөө сайжруулах шинэ санаа, төсөл хөтөлбөрөөр өрсөлдөж нэг удаадаа 2000-аас дээш долларын санхүүжилт авах боломж бүх сургуулиудад нээгдэж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...