Малчны нэг жилийн ажлыг 1.2 жилээр тооцон тэтгэвэр тогтоох хэрэгтэй гэв
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.11.06

Малчны нэг жилийн ажлыг 1.2 жилээр тооцон тэтгэвэр тогтоох хэрэгтэй гэв

Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нийлж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг болосвруулж, өнөөдөр УИХ-ын даргад өргөн барив.

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, “Өмнө нь малчдын ажилсан жилийг багасгах тухай хуулийн төслийг өргөн барьсан ч батлагдаагүй. Малчны нэг жилийн ажлыг 1.2  жил ажилсанд тооцох хэрэгтэй гэж үзэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан.

Малчид хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллдаг дээр нь залгамж халаагүй болж байна. Малчдын залгамж халааг бэлтгэх хэтийн төлвийг харж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр малчдын тэтгэврийн даатгалд хамрах сонирхол нэмэгдэх болно” хэмээв.