2015.11.06

Шилэн дансанд мэдээллээ байршуулаагүй компани ямар хариуцлага үүрэх вэ?

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол улсын Ерөнхий сайд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн мэдэгдлийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцууллаа.

УИХ-ын гишүүд асуулт асуун, хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Төрийн өмчийн компаниуд шилэн дансанд мэдээллээ байрлуулах ёстой. Төрийн өмчийн компаниудаас шилэн дансанд мэдээллээ байршуулахгүй байгаа компаниуд бий. Тэдэнд ямар хариуцлага тооцох вэ? Шилэн дансны хуулинд заасны дагуу улсын нэгдсэн сангийн мэдээллийг  тухай бүр шинэчилж чаддаг уу?  Энэ ажил бүрэн хэрэгжихгүй байгаагаас нас барсан хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмж авсан тухай асуудал үүссэн болов уу” гэлээ.

 Түүний асуултанд Ерөнхий сайд болон, ажлын албаны хүмүүс хариулт өгсөн юм.