Батболд.Су Улаан.Ч Цог.Л Бакей.А Дэмбэрэл.Д Тлейхан.А Сумъяабазар.Д Эрдэнэбат.Д 2015.11.06 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, А.Бакей, С.Дэмбэрэл, Д.Сумьяабазар, А.Тлейхан, Ч.Улаан, Д.Эрдэнэбат, Л.Цог нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.11.06/ өргөн барилаа.

 Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд хуулийн 27 зүйл, 60 хэсэг, 13 заалтад  нэмэлт, өөрчлөлт  оруулжээ. Хуулийн төсөл 12 бүлэг, 23 зүйл, 37 хэсэг, 11 заалт бүхий 60 зүйлтэй юм байна. Үүнд, УИХ-ын сонгуулийн  48 тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан УИХ-аас байгуулахаар, сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж тухайн тойрогт нэр дэвшигчээ нэр дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгажээ.

 

Мөн сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь  гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.