МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.11.09

Нэг ч хүнийг цомхотгохгүйгээр хямралыг давах боломжтой

Төрийн нэг үндсэн   үүрэг нь иргэдээ ажилтай орлоготой байлгах. ХБНГУ-аар жишээ авхад хямралтай үедээ ажилчид нь цалингаа 10-20 хувиар бууруулж үлдсэн санхүүжилтээр бусдынхаа ажлын байрыг хамгаалдаг сайн туршлага байдгийг эдийн засагч ярьж байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: хүндрэлтэй үед ажилчид нь өөрсдөө байгууллагадаа хувь нэмрээ оруулж цалингаа багасгаад явах сэтгэхүйг хөгжүүлэх хэрэгтэй байна.

Европын улс орнууд үндэсний баялагын үнэ цэнийг унагахгүй хямралыг даван туулдаг. Үндэсний баялаг гэдэгт компани, хүний нөөц, технологи ордог. 1000 ажилтантай нэг компани дампуурлаа гэхэд дахиад ийм тооны боловсон хүчинтэй компани бий болоход 10-аад жилийн хугацаа шаардагдана. Тиймээс  Европын улс орнууд цалингаа сангаа түшиглэн хямрал хүндрэлийг даван туулдаг байна.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Хамгийн гол нь хөдөлмөрийн харилцааг үүсгэж байгаа гурван тал маань нэг зүг рүү харж хүмүүсээ ажилтай орлоготой байлгах тал дээр гол гарц энэ. Бид хамтын маргаан үүсгэж гэрээгээр хүлээсэн үүргээ хамтран ажиллах санамж бичгээ хэрэгжүүлэх маргаан үүсгээд явж байна.

МҮЭХ-ноос өгсөн мэдээллээр Өмнөговь аймгийн дийлэнх нүүрсний уурахй зогсонги байдалтай байна. Авто замын салбарын 280 гаруй хүн ажилгүй болсон. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл бүтцийн өөрчлөлт хийх гэж байна. Автобус 1,2 компанийн 180 хүний ажлын байрны асуудал яригдаж байгаа юм байна.