ОБЕГ 2015.11.10 | Сайт: Shuud.mn

Сэлэнгэд гамшгаас хамгаалах команд штабын сургууль болж байна

Сэлэнгэд гамшгаас хамгаалах команд штабын сургууль болж байна
Сэлэнгэд гамшгаас хамгаалах команд штабын сургууль болж байна

Сэлэнгэ аймагт Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлжээ.

 “Яаралтай цуглар” дохиогоор аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, 26 мэргэжлийн ангийн нийт 526 хүн, 158 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Сургуулийг удирдагчаас, Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог, тохиолдож болзошгүй аюул, ослын төрөл болох газар хөдлөлт, үерийн аюул, ой, хээрийн түймэр, гахайн мялзан өвчний цагийн байдлыг өгчээ. Аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн 126 удирдах бүрэлдэхүүн цагийн байдлын дагуу шуурхай арга хэмжээ авч, оновчтой шийдвэр гаргах, боловсруулалт хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, хэрэгжүүлэх арга хэмжээний санал дэвшүүлэх, багаар ажиллах, байр зүйн зурагт тэмдэглэх зэрэг ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна

 Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Баатар нар оролцжээ.