2010.05.31

Б.Бат-Эрдэнэ: Хүүхдийн эрүүл мэндийн төлөөх "зууны мэдээ"-гийн санаачлагыг дэмжиж байна

Хил, гаалиар хяналтгүй орж ирдэг хүүхдийн тоглоомны чанарын асуудлыг "Зууны мэдээ" хөндсөнд баяртай байна. Та бүхний санал, санаачлагыг 100 хувь дэмжинэ. Хүнсний аюулгүй байдал гэхээс биш хүүхдийн тоглоом түүнээс дутахгүй хор хохирол дагуулж байдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд энэ асуудалд онцгой анхаарч, хүүхдэдээ чанартай, байгалийн гаралтай, IQ-r нь хөгжүүлэх модон тоглоомнуудыг авч өгдөг байгаасай.

Манай төр засаг энэ асуудлыг орхигдуулснаар стандарт бус, хамгийн чанар муутай бүтээгдэхүүн Монголын хилээр орж ирэх болсоор удаж байна. Улс үндэстнээр нь мөхөөх, хордуулах бодистой бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх ажлыг төр засаг шуурхай амжуулах цаг болсон. Цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой учир төрийн зүгээс бодлого боловсруулж, хил гаалиар орж ирж буй бүтээгдэхүүний чанар, стандартыг онцгой төвшинд авч үзэх шаардлагатай байна.

Манай улс хүний эрх, хүүхдийн эрхийг зүгээр л тунхаглаад орхичихсон. Хөгжингүй орнууд хүүхдийн хээ эрүүл мэндэд аюул учруулахуйц зүйлээс сэрэмжилж, ирээдүйгээ хамгаалжчадаж байна. Тэгж байжүндэстэн оршин тогтноно.Хүн байтугай амьтад ч үртөлөө хамгаалдаг. Гэтэл мон-гол хүүхдүүд ямар ч хараахяналтгүй, эрүүл, амьд явахэрх нь үргэлж зөрчигдөж,элдэв гэмт хэргийн золиосболж байна. Найман зууны хойно үлдэх бидний төлөөөвөг дээдэс энэ их уудам газар нутаг, монгол ухаан, өвсоёлыг үлдээсэн. Бид ч ирээдүйдээ эрүүл энх, аюулгуйтайван орчинд өсч торних орчныг бүрдүүлэх хэрэгтэй.Энэ үүднээс "Зууны мэдээ" сонин хүүхдийн тоглоомны чанарын асуудал, тэдгээрт тавих стандартыг боловсруулах, орчин үеийн лабораторитой болж, тэнд ажиллахмэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг төр засаг, нийт ардадхүргэж байгааг дэмжиж буйгаа илэрхийлье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.