Болд.Л 2015.11.18 | Телевиз: МҮОНТВ

Монголын оюутнууд 1990 оны Ардчилсан хувьсгалд номын нээлт

Монголын оюутнууд 1990 оны Ардчилсан хувьсгалд номын нээлт

1941 оны арваннэгдүгээр сарын 17-нд  Оплата Прага хотноо Чех улсын оюутан дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаасан түүхтэй. Үүнээс хойш энэ өдрийг ийнхүү нэрлэх болсон байдаг.

Өнөөдөр Монгол Улсад 162 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 150326 оюутан суралцаж байна. Монголын их дээд сургуулийн оюутнууд ч мөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөртэй холбогдуулан "Оюутны хөгжлийн жил"-ийн нээлт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд боллоо. Түүнчлэн “Монголын оюутнууд 1990 оны Ардчилсан хувьсгалд” номын нээлт, Оюутны ардчилсан хөдөлгөөнд оролцогчдын уулзалт, ярилцлага боллоо.