Төсвийн алдагдалыг боломжит хувилбараар бууруулж 3.4 хувь болгосон
2015.11.18

2016 онд шинэ бүтээн байгуулалт хийхгүй

Төсвийн хөрөнгөөр тохижилт болон сургууль, цэцэрлэг, соёлын төв бариулах төлөвлөгөө засгийн газарт байсан ч их хурлын гишүүд цалингаа бууруулснаар бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй байсан нь дээр гэж үзлээ.

Сонгуулийн өмнөх жилүүдэд иргэдээс өндөр оноо авахын тулд гишүүд тойрогтоо их хэмжээний хөрөнгө оруулалт төсвөөс суулгадаг байсан жишиг энэ жил гарсангүй. Их хуралд хамгийн олон суудал авсан Ардчилсан нам сонгуулийн өмнө төсвийн хөрөнгөөр нэг ч шинэ бүтээн байгуулалт эхлүүлэхгүй иргэдтэй уулзах нөхцөл бүрдээд байна. Төсвийн хөрөнгөөр тойрогт бүтээн байгуулалт хийх бололцоог жагсаалтаар сонгогдсон гишүүд хамгийн ихээр эсэргүүцлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: 2016 онд шинэ арга хэмжээг бүгдийг хассан. Ер нь бол ДНБ-нд эзлэх төсвийн алдагдалыг багасгана гэдэг нь багасгасан хэмжээгээр хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн зах зээлд хувийн хэвшил ажиллах орон зайг нэмэгдүүлж байгаа юм. 2015 онд төсвийн алдагдалыг 5 хувьтай баталж байсан харин 2016 онд алдагдал 3.4 буюу 1.6 хувиар бууруулж байгаа. Энэ нь 450 орчим тэрбум төгрөгөөр бууруулж баталж байгаа гэсэн үг.

Төсвийн алдагдалыг боломжит хувилбараар бууруулж 3.4 хувь болгосон нь хувийн хэвшлийнхнийг зээлд хамрагдах боломжийг нээж өгч байгаа алсуур нэг хөшүүрэг гэж тайлбарлагдаж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...