Энх-Амгалан.Л 2015.11.19 | Сонин: Зууны мэдээ

Хөгжлийн банкны асуудлаар З.Энхболд чиглэл өгсөн гэсэн

Хөгжлийн банкны асуудлаар З.Энхболд чиглэл өгсөн гэсэн
УИХ–ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх–Амгалан

УИХ–ын даргын захирамжаар Хөгжлийн банк болон “Чингис, “Самурай” бондын хэрэгжилтэд шалгалтхийх ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан.

Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан ч өнөөгхүртэл танилцуулахгүй хойшлуулсаар байгаа. Энэ талаар УИХ–ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх–Амгалантай ярилцлаа.

–Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар Хөгжлийнбанкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулах байсан ч хойшлуулсан. Ямар шалтгаанаар хойшлуулсан юм бэ?

–Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, “Чингис”, “Самурай” бондынхэрэгжилтийн талаар ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах хуваарьтай байсан.

Гэвч хуралдаанд АН–ын гишүүд орж ирэхгүй байсаар хойшлуулсан. УИХ–ын даргын захирамжаар байгуулагдсанажлын хэсэг өнгөрсөн хуга­цаанд таван удаа хуралдсан. Ажлын хэсэгт Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун,Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг гишүүн орсон. Мөн Монголбанк,Аудитын ерөнхий газар, Сангийн яамны төлөөллүүд орсон ажлын дэд хэсэг гарсан. Ажлын удирдамжид заасаншалгалтын дүнг Аудитын ерөнхий газар өөрөө шалгаж, хоёр дүгнэлт гаргажээ.

Мөн Сангийн яамнаас Хөгжлийнбанкыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Манай ажлын хэсэг Аудитын ерөнхий газар, Сангийн яамнаасгарсан дүгнэлтүүд, Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжийн дагуу гаргасан дүгнэлт дээр ажилласан. Ингээд ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг ажлын хэсгийн бүх гишүүнд тараасан. Энэ дүгнэлт дээр миний бие,Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жилсүрэн, Г.Уянга гишүүн га­рын үсгээ зурсан. Харин АН–аас орсон Г.Батхүү,Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, Я.Санжмятав гишүүн өнөөдөр гарын үсгээ зурна гэж хэлсэн.Гарын үсгээ зурж бүрдвэл хуваарийн дагуу хэлэлцээд, олон нийтэд ил болгоно.

–Шалгалтын дүнгээр хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн гэсэн. Тухайлбал, Увс аймгийн 3.2 км зам барихмөнгө нь хоёр тэрбум байсныг 27 тэрбум болгон өсгөж төсөвт суулгасан гэж байгаа. Үнэхээр иймзөрчлүүд илэрсэн юм уу?

УИХ–ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх–Амгалан

–Ер нь зөрчил, дутагдал маш их гарсан. Ажлын хэсэгт орсон АН–ын гишүүд ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэйоролцож байсан мөртлөө өнөөдөр яагаад энэ дүгнэлт дээр гарын үсэг зурахгүй байна гэдэг асуудал үүссэн. АН–ын дарга, УИХ–ын дарга З.Энхболд Хөгжлийн банк болон “Чингис”, “Самурай” бондын асуудлыг АН–ын бүлгийнхурлаар хэлэлцсэний дараа байнгын хорооны хуралдаанд орно гэсэн чиглэлийг өгсөн гэх албан бус мэдээлэлбайна.

Өөрөөр хэлбэл, УИХ–ын дарга З.Энхболд нь өөрөө бүлгээрээ хуралдаж байж, энэ асуудлыг шийднэ гэхчиглэл өгсөн гэсэн. УИХ–ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд ямар нэг байдлаарбүлгийн хуралдаа оролцож, бүлгээсээ чиглэл авна гэдэг бол дэндүү улстөржсөн хэрэг. Зөвхөн Увс аймгийнасуудал гэлтгүй Тендерийн тухай хуулиас эхлээд хууль зөрчсөн олон асуудал бий. Ирэх долоо хоногт байнгынхорооны хамтарсан хуралдаанаар энэ бүх шалгалтын дүнг танилцуулна гэж бодож байна.

–Аудитын ерөнхий газраас өнгөрсөн гурав болон зургадугаар сард гаргасан дүгнэлтүүд нь хоорондоозөрсөн гэж байгаа. Энэ талаар?

–Аудитын ерөнхий газраас гаргасан хоёр дүгнэлтийн сүүлийнх нь өмнөхөө бага зэрэг үгүйсгэсэн байгаа. Аудитынерөнхий газар нэг байгууллага дээр хоёр удаа дүгнэлт, тайлан гаргасан нь хоорондоо зөрсөн. Үндэсний аюулгүйбайдлаас гаргасан зөвлөмжүүдийн юуг нь зөрчсөн бэ гэдэг тайлан ч гарсан. Сангийн яамнаас Хөгжлийн банкиндхийсэн шалгалтын дүгнэлтүүд бий.

Тухайлбал, зам барих тендерт тусгай зөвшөөрөл нь гараагүй компаниудадтендер өгч, санхүүжилтийг нь хийсэн тохиолдлууд байгаа. Зарим төсөвт өртөг нь бага гэрээ хийсэн мөртлөөтендерийн хэрэгжилтийн явцад төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн төслүүд бий. Энэ бүхнийг УИХ–ын чуулганыхуралдааны дэгийн хуулийн дагуу хамтарсан байнгын хорооны хуралдаанаар танилцуулах ёстой. Хэрэвхуваарийн дагуу байнгын хороод хуралдаж, хэлэлцэхгүй бол ажлын хэсгийн дарга миний бие болон гарын үсэгзурсан гишүүд шалгалтын дүнг олон нийтэд ил болгоно гэдгээ хариуцлагтайгаар хэлье.

Ер нь Хөгжлийн банкнаас компаниудад өгсөн санхүүжилттэй холбоотой ямар тодорхой зөрчил илэрсэн бол?

-Хөгжлийн банк 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл олгож, санхүүжүүлсэн. УИХ-ын гишүүд эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тиймээс энэ зээлийг хэний шийдвэ­рээр санхүүжилт хий­сэн, яагаад төсөвт өртөг нь нэмэгдсэн гэдгийг тухайн хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Ажлын хэсэг долоон сар ажиллаад, дүгнэлтээ гаргалаа. Дүгнэлтийн дагуу Засгийн газар юу хийх, Хөгжлийн банк алдаагаа яаж засах зэргийг ажлын хэсгээс зөвлөмждөө тусгаад гаргаж өгнө.